Хятадын Ангарагнаа явагч төхөөрөмж гаргийн гадаргуу дээр газарджээ

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-05-30 03:10:58


БЭЭЖИН. /Xinhua/. Ангараг гаргийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр газардлаа гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ өнөөдөр мэдээлэв.


“Zhurong” амжилттай газардсанаар БНХАУ Ангараг дээр аппаратаа буулгаж, явагч төхөөрөмжөө ажиллуулсан АНУ-ын дараах хоёр дахь улс болж байна. Сансар судлалын үндэсний газрын мэдээлснээр, “Zhurong” Ангарагийн хөрсөн дээр Бээжингийн цагаар 10:40 цагт “хөл” тавьжээ.


БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1” сансрын аппаратаа Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд энэ сарын 15-нд Ангараг дээр газардсан юм. 


Zhurong” Ангараг дээр хамгийн багадаа 90 хоног ажиллах хугацаандаа шинжлэх ухааны хэрэгслүүдийнхээ тусламжтайгаар Улаан нүдэн гаргийн өндөр нарийвчлалтай, гурван хэмжээст зургуудыг авч, гаргийн гадаргуугийн бүтцийг судалж, усны ул мөр хайж, цаг уурын байдлыг ажиглах ажээ. 

Холбоотой мэдээ