Сансрын хүн ам 43%-иар өсөв хэмээн жиргэжээ

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-06-20 15:07:31


2021 оны 6-р сарын 17-нд Шэнжөү-12 нисгэгчтэй сансрын хөлөг Ние Хайшэн, Лю Бөмин, Тан Хунбө нарын зэрэг сансрын нисгэгчийг Хятадын сансрын станцад хүргэснээр, сансарт нисэж байгаа олон орны сансрын нисгэгчийн тоо 7 байснаа нэмэгдээд 10 болсон байна.

2021 оны 6-р сарын 18-нд олон улсын сансрын станцад үүрэг гүйцэтгэж байсан Францын сансрын нисгэгч Томас Пескет Хятадын сансрын нисгэгчид тавтай морил хэмээн тwitter-ээр жиргэсэн байна.

Томас Пескет хэлэхдээ: “

Хятад улс сансрын 3 нисгэгчээ өөрийн станцдаа хүргэснээр, энэ долоо хоногт сансрын хүн амын тоо 43%-иар өссөн байна.

Сансрын бүх нислэгүүд цөм хялбар бус амжилт юм.

Хятадын гурван сансрын нисгэгч дэлхийн тойрог зам дээрээс улсынхаа нийслэл Бээжин болон Тянь Жинь хотыг сонирхож байгаа байдлыг би дотроо төсөөлж байна” гэжээ.

Одоогоор олон улсын сансрын станцад нийтдээ 7 сансрын нисгэгч бий, Томас Пескет бол түүний дотрох нэг нь юм, бусад 6-гийн хувьд, Америкийн 3, Оросын 2, Японы 1 сансрын нисгэгч байгаа ажээ.

Олон улсын сансрын станцад Хятадын сансрын нисгэгч байгаагүй юм. 

Өнөө гэхэд Хятадын хэдэн үеийн сансрын нисгэгчдийн хүчин чармайлтаар дамжин Хятад улс өөрөө бие даан судлан бүтээх болсноор, эцэстээ өөрийн гэсэн сансрын станцтай болсон байна.


Холбоотой мэдээ