УИХ-ын гишүүн асан О.Батнасанг “Монголын төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар томиллоо

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-17 17:39:40

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батнасанг томилжээ.

О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 

БОЛОВСРОЛ

  • 1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль
  • 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр
  • 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр
  • 2014-2016 онд МУИС-ыг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн. 

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
  • 2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Холбоотой мэдээ