УИХ-ын гишүүн асан О.Батнасанг “Монголын төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар томиллоо
Улс ТөрТөлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батнасанг томилжээ.
О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.
БОЛОВСРОЛ:
- 1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль
- 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр
- 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр
- 2014-2016 онд МУИС-ыг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
- 2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
- 2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан.