Трампын шийдвэрүүд шуугиан тарьсаар!!!
Улс ТөрТрампын шийдвэрүүд шуугиан тарьсаар!!!
Өнөөдөр Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлөөс гаргах, Палестины дүрвэгсдийн асуудлаарх НҮБ-ын тусламжийн агентлагт олгох санхүүжилтийг зогсоох тухай захирамжид гарын үсэг зурлаа.
Энэ алхам нь түүний анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2018 онд АНУ-ыг НҮБХЭЗ-өөс гаргасан шийдвэрийг дахин давтсан бөгөөд уг шийдвэрийг 2021 онд дараагийн засаг захиргаа хүчингүй болгосон байдаг.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Трамп Хятадаас импортлох бараанд шинэ тариф тогтоосноо зарлаж, Хятад улс тэр даруй хариу арга хэмжээ авч, тариф нэмэх болон экспортын хяналт тавих шийдвэр гаргасан байна. Энэ нь дэлхий дахинд АНУ ба Хятадын хооронд худалдааны дайн эхлэх вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлээд байна.
Түүнчлэн АНУ-ын дотоодод хэдэн зуун жагсагч болон Ардчилсан намын хууль тогтоогчид Сангийн яамны гадна цугларч, Элон Маск-ийн холбооны санхүүгийн эмзэг мэдээлэлд хандах эрхийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлжээ. Тайланд дурдсанаар Маскын тэргүүлдэг "Төрийн үр ашигт байдлын хэлтэс" нь төрийн төлбөрийн системийн кодчилсон мэдээлэлд зөвхөн унших эрхтэйгээр хандах боломжтой болсон нь Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын систем зэрэг чухал төлбөрийн системд хяналт тавих, мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна гэсэн болгоомжлолыг төрүүлжээ.
Трампын удирдлагад байгаа төрийн албан хаагчид эдгээр шийдвэрүүдээс болоод айдас, түгшүүрт автсан гэж хөндлөнгийн мэргэжилтнүүд болон үйлдвэрчний эвлэлүүд мэдээлж байна. Тус агентлагийн шинэ дарга Элон Маск улс орон даяар өргөн хүрээнд ажилтнуудыг чөлөөлөх, дарамтлах аян өрнүүлсэн гэж шүүмжилж байгаа бөгөөд энэ нь төрийн албан хаагчдад айдас төрүүлж байгаа талаар мэдээлж байна.
Трамп тангарагаа өргөснөөр хүний эрх, улс хоорондын аюулгүй байдлын талаар ноцтой шийвэрүүдийг гаргаж байгаа нь нийгэмд өдөр ирэх тусам түгшүүрт байдал үүсгэж байна хэмээн зарим хэвлэлүүд онцолж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр хөршийнхөө төрийн тэргүүн нартай утсаар ярьж, улмаар импортын бараанд нь ногдуулах 25 хувийн тарифаа нэг сараар хойшлуулах шийдвэр гаргасан.
Канад, Мексик улсууд хил дамнасан цагаачдын урсгал, хар тамхины наймаатай тэмцэхэд хатуу арга хэмжээ авахаар зөвшөөрсний үндсэн дээр ийнхүү шийдвэрлэснийг мэдээлж буй.
Гэхдээ эдгээр “буулт” үнэндээ тийм ч том байгаагүйг Bloomberg Opinion-ий нийтлэлч Жон Аутерс онцолсон байна.
"Мексикийн 10 мянган цэргийг хил хамгаалалтад татсаны хариуд тарифын сүрдүүлгээ буцаах нь Трампын зургаан жилийн өмнө яг хийж байсан зүйл. Тоглоомын дүрмийг мэдсэн Трамп, Шейнбаум нар аль хэдийн бэлдсэн жүжгээ шинээр тоглож буй шинжтэй" хэмээн Мексикийн нэр хүндтэй сэтгүүлч Карлос Лорет да Мола бичжээ.