Шинэлэг, шинэ сонгууль. Trump2024
Улс ТөрАМЕРИКИЙН СОНГУУЛЬ
Дүн эцэслэгдэж байна. Трамп түрүүлж явна.
Яг одоо live хийж бна.
Трамп: “Greatest political comeback” гэж хэллээ.
Трамп маш мэдрэмжтэй. Харрисын талд засаг, бүх одод, уламжлалт хэвлэл, TV сувгууд… бүгд ажиллаад барсангүй.
Elon Musk үнэхээр ОД байлаа. Оновчтой тод цохилт өгч, жиргэж, уриалж чадлаа.
Эрчүүд, залуусыг хуйлруулдаг, UFC-ийн тулаанч явсан Joe Rogan-ий подкаст Трампт маш том дэмжлэг авчирлаа.
Яг одоо, UFC-ийн босс Joe Rogan -д сонгогчдын өмнөөс БАЯРЛАЛАА гэж хэлж байна.
Шинэлэг, шинэ сонгууль.
Trump2024
АНУ-ын 45 дахь дахь ерөнхийлөгч Доналд Трамп уйгагүй тууштай зоригтой дайчин чанараараа дахин ялалт байгуулж, Нэгдсэн улсын 47 дахь Ерөнхийлөгч боллоо.
Бахархалтай нь энэ сонгуульд түүнийг Элон Маск дэмжиж, энэ том ялалтад хүргэснийг Д.Трамп шууд зарлав.
Тэрээр "Энэ дэлхийгээс пуужин хөөргөж, буцааж гэрт нь авчрах ажлыг Хятадууд чадахгүй, Оросууд чадахгүй, Америкчууд ч чадахгүй.
Зөвхөн Элон Маск л чадна.
Элон Маск бол үнэхээр гайхамшигтай хүн.
Ийм хүн ховор бөгөөд хүн төрөлхтөн хамгаалж байх ёстой" гэж дөнгөж сая хэлсэн юм
Зөв цагт, зөв газраа, зөв хүмүүс хамтрана гэдэг энэ.
Магадгүй АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Элон ч байх юм бил үү.
Ямар ч байсан одоо Сайд болно.
Дэлхийн хамгийн том гүрний Ерөнхийлөгчийн сонгууль бол хүн төрөлхтний цаашдын замд нөлөө үзүүлэх учир ертөнцийн сортоотой бүхэн анхаарал хандуулж суув. Нэгдсэн улсын 45, 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп...
АНУ-д явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн үндсэндээ гарч байна.
Дональд Трампын авсан санал 270 саналын босгыг давж одоогоор 277-д хүрч байна.
Европын болон АНУ-ын гол түнш орнуудын удирдагчид Д.Трампад баяр хүргэсээр байна.
Трампын бас нэг дэмжигч, Tucker Carlson.
Focus News-ийн сурвалжлагчаас эрх баригчдыг хэт шүүмжилснээсээ болж хөөгдсөн. Нэгэнт нэрд гарсан тэрээр хувийн подкастаараа Трампыг дэмжсээр сонгогчдод маш их нөлөөлж чадсан. Путинээс ч ярилцлага авсан.
Камалла Харриссын талаар:
“Камалла Харрис нь Америкийн хамгийн хөгжил өндөртэй муж болох Калифорниагийн Ерөнхий Прокурор байхдаа диваажингаас там болоход нь өндөр үүрэг роль гүйцэтгэсэн. Шоронгийн хоригдлуудыг хугацаанд нь суллахгүй, үнэгүй шахам ажиллуулан муждаа мөнгийг нь авдаг байсан. Калифорний муж нь ядуурал, ажилгүйдэл, орон гэргүйчүүд, гэмт хэрэг огцом өсөж буй муж билээ” гэх мэтээр жиргэсээр, подкаст хийсээр Трампын талд ажилласан.