Насан туршийн найзад л байдаг 5 шинж чанар

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-08-13 15:48:49

Анд нөхөр гэдэг хүний амьдралын салшгүй хэсэг агаад хэзээ ч үл орхигдуулж болом нандин холбоос билээ. Яг л заяаны хань гэдэг шиг хүн бүрд заяаны анд нөхөр гэж бий бөгөөд заяаны анд нөхрөө зөв таньсан цагт хамтдаа урагшилж тэнгис далайг туулах ч хүчтэй болох нь дамжиггүй. Иймд сайн анд нөхрийг таних хэд хэдэн шинжүүдийг хүргэе.

#1 Чиний араар хов жив ярьдаггүй 

Ямар хүмүүс хов жив ярьдаг вэ? хэмээн бодвоос хэн нэгний амьдралд атаархдаг, сайныг ерөөж бодоогүй хүмүүс л хов жив ярьдаг. Хэрэв хов живд дурладаг анд найз байвал тэр таны сайн сайхан амжилтад хэзээ ч чин сэтгэлээсээ баярлахгүй гэсэн үг.


#2 Зөв цагтаа хатуу үг хэлдэг 

Шүүмжлэх, хөхиүлэн дэмжих хоёр эрс ондоо зүйл. Үргэлж чиний талд байж магтаад л буруу үйлдэл хийсэн ч сайлж байвал нэгэндээ муугаар нөлөөлөх учигтай. Харин шударгаар бодит үнэнийг хэлдэг бол сайн хэрэг.


#3 Нууцыг чинь чанд хадгална 

Насан туршийн сайн найз гэдэг зам зуурын бус төдийгүй зарим хамаатнуудаас ч дотнын хүнийг хэлнэ. Иймд насан туршийн нууцыг чинь даах итгэлтэй нэгэн байх нь дамжиггүй.


#4 Хамт байхдаа үргэлж ярилцаад байх шаардлагагүй мэдрэмж төрүүлнэ 

Зарим найз нөхөдтэй уулзахаар их ядардаг шүү дээ. Хамтдаа байхдаа заавал хөгжилтэй зүйл хийх ёстой мэт, юм ярих шаардлагатай мэдрэмж төрүүлдэг. Харин насны найзын хувьд чиний гэр бүл шиг хүн учир хамт байхдаа заавал элдвийг үйлдээд байх шаардлагагүй. Түүнд чи байгаагаараа байхад л хангалттай.


#5 Удаан хугацаанд уулзаагүй байсан ч эргээд уулзахад дотно мэдрэмж авна 

Хэдий насны найз ч гэлээ цаг мөч бүрд хамт байна гэдэг угаас боломжгүй зүйл. Амьдралын эрхээр холдоно, тус тусын замыг хөөнө, гэр бүл зохионо тэр бүгдэд хамтдаа байгаагүй ч эргээд уулзахад нэг л нүүрээрээ байх төдийгүй өчигдөр уулзсан мэт дотно мэдрэмж төрүүлдэг анд найзтай байна гэдэг сайхан .

Холбоотой мэдээ