УИХ-н дэд дарга Х.БУЛГАНТУЯА: Амьдрал дээр бол ард түмэнд хэн дарга, сайд байх нь ердөөсөө ч хамаагүй. Амьдрал нь л сайжирч байх ёстой. Уг нь бид тийм нийгмийг л бүтээх ёстой.
Улс Төр
Х.БУЛГАНТУЯА: Нэг хэсэг нь төрөхдөө л баялгийг өвлөж аваад, шударга бусаар баяжиж, мөнгөнд умбаж байхад нөгөө хэсэг нь татвар төлөөд ч яагаад ч гүйцэхгүй нь гэдгээ дөнгөж 20, 30 настайдаа ухаарна гэдэг хэцүү. Гараанаасаа шударга бус байна. Авч байгаа боловсролоос эхлээд, амьдарч байгаа нөхцөл гээд. Үүнийг хэдэн Засгийн газар огцруулаад арилгаж чадахгүй. Гол үндэс суурьтай нь л тэмцэх хэрэгтэй.
Том эрх ашиг ярихаар л таавчиг, цүнх мэтхэн ярьж байгаад, иргэдийн бухимдал дээр дөрөөлж засгаа огцруулж аваад, 2-р ээлжнийхэн хоолондоо ордог нь гэм биш зан болчихлоо. Энэ удаад ч гэсэн дараачийнх нь улс хүлээгээд байж байх шиг байна.
Манай нам найман жил парламентад дийлэнх олонх болж, хэнтэй ч эрх мэдлээ хуваалцахгүй явсаар байгаад түүндээ дасчихсан. Тэгээд хэн нэгэнтэй эрх мэдлээ хуваалцана гэхээр хэцүү байх шиг байгаа юм.
Амьдрал дээр бол ард түмэнд хэн дарга, сайд байх нь ердөөсөө ч хамаагүй. Амьдрал нь л сайжирч байх ёстой. Уг нь бид тийм нийгмийг л бүтээх ёстой.