Бидний үнэн гэж боддог ч, худал болох нь батлагдсан баримтууд
Сонин ХачинХүн бүр амьдрах хугацаандаа олон зүйлийг сурч, мэдэж авдаг билээ. Гэвч зарим зүйлийн талаар бүрэн гүйцэт мэдээгүйгээс болж, буруу ташаа ойлголттой байх нь бий.
Тэгвэл бид та бүхэндээ сайн мэддэг гэж боддог хэдий ч, бодит байдал дээр буруу болох нь батлагдсан зүйлсийн тухай мэдээллийг хүргэж байна.
Энэхүү мэдээлэл таны мэдлэгийн цар хүрээг тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
1. Живж буй хүн бүх чадлаараа сэлвэл аврагдана гэж хүмүүс боддог - Худал
Үнэн хэрэгтээ сэлж байна гэсэн бодол төрвөл ихэнх хүмүүсийн гар хөл өөрийн эрхгүй хөдөлгөөнгүй болдог. Ийм байдалд орохгүйн тулд, тавайн байж усанд хөвж сурах хэрэгтэй.
2. Баруун зүүн тархи өөр өөр үүрэгтэй байдаг - Худал
Зарим хүмүүс тархины зүүн тал хүний бүтээлч байдал, баруун тал нь сэтгэн бодох чадварыг хариуцдаг гэж боддог. Гэхдээ энэ бол тэс буруу ойлголт аж. Эрдэмтэд хүний тархи олон жижиг хэсэгт хуваагддаг бөгөөд тэрхүү хэсгүүд нь тус бүрдээ тусгай үйл ажиллагааг хариуцдаг болохыг тогтоогоод удаж байгаа юм.
3. Франкенштейн бол мангас - Худал
Франкенштейн бол мангас биш харин түүнийг бүтээгч эрдэмтэн юм. Тэрхүү эрдэмтний бүтэн нэрийг Виктор Франкенштейн гэдэг.
4. Зарим хүмүүс цэнхэр өнгөтэй цус байдагт итгэдэг - Худал
Венийн судсаар урсаж буй цус үнэн хэрэгтээ цэнхэр биш харин бараандуу улаан өнгөтэй байдаг аж. Харин хүний цус арьсны нөлөөгөөр цэнхэр өнгөтэй болж харагддаг гэнэ.
5. Бор элсэн чихэр цагаан элсэн чихэрээс илүү эрүүл - Худал
Бор элсэн чихэр нь илүү цэвэр эсвэл байгалийн гаралтай учраас хүний биед илүү эрүүл нөлөөтэй гэж хүмүүс андуурдаг. Үнэн хэрэгтээ бор болон цагаан элсэн чихэр нь ижил зүйл юм. Цагаан элсэн чихэр дээр бор сироп хийснээр өнгө нь хувирснаар бор элсэн чихэр болно байна.
6. Нугас тэжээж болдог - Худал
Нугас хэт тэжээвэл "тэд намрын улиралд хүнсний эрэлд гаран нүүдэл хийх шаардлагагүй боллоо" гэж үзээд байгаа газартаа өвөлжиж, үхэх эрсдэлтэй.
7. Алтан загасыг дугуй хэлбэртэй саванд тэжээдэг - Худал
Алтан загасыг дугуй хэлбэртэй саванд байлгаж болохгүй. Сайн агааржуулах болон шүүлтүүрийн системгүйгээр алтан загас удаан амьдрахгүй.
8. Үнэнч байхын тулд төмөр дотоож өмсдөг байсан - Худал
Дундад зууны үед эмэгэтйчүүдийг бэлгийн харьцаанд оруулахгүйн тулд төмөр дотоож өмсүүлдэг байсан гэж үзэл бий. Үнэн хэрэгтээ ийм зүйл 19-р зуунаас өмнө бүтээгдээгүй байна.
9. Канарын арлыг бялзуухайн нэрээр нэрлэсэн - Худал
Канарын арлуудыг Канарын бялзуухай хэмээх шувууны нэрээр нэрэлсэн гэж олон хүн боддог. Үнэн хэрэгтээ Канари гэдэг нь “Нохдын арал” гэсэн латин үг юм. Эрт цагт тус арал дээр нохдын сүрэг олон байсан учраас ингэж нэрэлжээ.