Р.Эмүжин: Вискигээ булаацалдаад үхлээ лдээ.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-10-20 18:23:17

Вискигээ булаацалдаад үхлээ лдээ.


За миний ойлгосноор шилэн Цогоо 50 саяын glenmorangie гэдэг нэг шил вискитэй юм байна. 

Номин 250 шил яг адилхан вискитэй. Тэгээд хэн нь илүү вэ гээд үзэлцээд байгаа юм аа даа. 

Шилэн Цогоо,

-Би ч бас нэг жилд 250 шилийг ууж чадна гэж хашгираад, хариуд нь Номин,

-Би аль эрт уучихсан гэж ихэрхээд, бид дунд нь тоо бодож, толгойгоо өвтгөөд хоёр хоночихсон уу? 

Эгэл жирийн FM радиогийн хөтлөгч хэдийдээ ч дэд сайд болтлоо дэлдийгээд, дээшээ крандуулаад, одоо бүр шил вискиг 50 саяар хотойх юмгүй авч тонгойлгодог гэдгээ тоох ч үгүй яриад зогсож байх болсныг чөтгөр л мэдэх байх. 

Ч.Номин гэж сайдын суудлаас салдаггүй, санхүү мөнгөнөөс холддоггүй, том крантай, тонгоруу явдалтай бас нэг баярхуу сайдтай болсон. 

За тэгсэн чинь яав, төсөв хэлэлцэх нэрээр Тэрэлж сүйхэд Номингийн баярхаж, төрөөр даалгасан, нэг удаагийн тансаг зоогны 50 сая төгрөг 4000 орчим кг хонины мах, 3000 кг орчим үхрийн мах болдог ажээ. 

Өдөрт 1.0кг мах иддэг айл бол 10 жил элбэг амьдарчих үнэ биш үү. 

Баясаад байх мэдээ биш ээ, Цогоо, Номин хоёрын том боссууд хоорондоо хэмхэлдээд, жижиг гарууд нь энд вискиний хэрүүл хийгээд байгаа хэрэг шүү дээ. 

50 саяын, 250 шил вискиг дорд албатууд нь булаалдаад, нэг нэгнийгээ цохиж унагаагаад үхэх гэж байна гэхээр ард нь юу байна гээч? 

Энэ хоёр хүний том боссууд хэдэн зуун тэрбумын өртэй боловч хэдэн арван саяын хүрмээр гоёж, үргэлж өлөнтөж байдгийн учир үүний ард байна. 

Цалин хөлс ихтэй, цадахаа мэддэггүй энэ мэтийн албатууд хэт олон, хэт ихэрхүү байгаа цагт том болоод бүдүүн боссууд нь өлөн байхаас яахав, хөөрхийс, өчүүхэн байхаас яахав, зайлуул! 

Өлөнтөж явах тавилан гэдэг ай бас хатуу шүү, хатуу, өрөвдчихлөө.


Холбоотой мэдээ