Өвөр Монгол эмч нар Монголд үнэ төлбөргүй үзлэг хийж байна
НийгэмӨвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн есөн эмч энэ даваа гарагаас лхагва гараг хүртэл гурав хоногийн хугацаанд Улаанбаатарт үнэ төлбөргүй үзлэг хийхээр ирлээ.
Зүрхний болон дотрын эмч нар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж үнэ төлбөргүй үзлэг хийн уламжлалт монгол эмчилгээ бичиж өгөх юм байна.
Монгол, Хятад улсууд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд энэ сарын 3-7-ны өдрийг Өвөр Монголыг сурталчлах өдөр болгон тэмдэглэж байгаатай холбогдуулан өвөр монгол эмч нарыг Улаанбаатарт авчрах санаачлагыг гаргажээ.
Уг ажлыг “Feel China” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол дахь Хятадын Элчин сайдын яам, Өвөр Монголын Ардын Засгийн газрын мэдээллийн алба, Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж байна.