АРКТИКИЙН НЭГЭН АРАЛ ДЭЭР ХАГАС ЖИЛИЙН ТУРШ АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ЭСКИМОС ЭМЭГТЭЙН ТҮҮХ
Сонин ХачинАрктикийн экспедицийн эхний өдрүүдэд хамгийн чанга хатуу эрчүүд ч хатуу ширүүн нөхцлийг даван туулж чаддаггүй байв. Тэгвэл Арктикийн цас мөсөн дунд ганцаараа хаягдаж орхигдсон Ада Блэкжак бүсгүйн түүх үүнээс ч илүү гайхалтай юм.
Эскимос гэр бүлд төрж өссөн 23 настай Ада Блэкжак бүсгүй 1921 онд гэр бүлдээ мөнгө олох зорилгоор Арктикийн экспедицид оролцохоор явжээ.
Гэвч тэрбээр тус экспедицийн дараа Арктикийн цас мөсөн дунд ганцаараа хаягдаж, бүтэн жил хагасын турш цагаан баавгайн дунд ганцаараа амьдарчээ.
Эскимос бүсгүй Ада маш хожуу ямар нэгэн боловсрол эзэмшиж, англи хэл сурсан бөгөөд тэрбээр гэр бүлдээ зориулж мөнгө олох зорилгоор Арктикийн экспедицид оролцохоор явжээ.
Тэрбээр нөхөртөө хаягдаж, бяцхан өвчтэй хүүхэдтэй юу хийхээ мэдэхгүй байсан үед түүнийг Арктик руу явах экспедицид оёдолчин, тогоочоор явахыг урьжээ.
Оёдолчин, тогоочийн үйлчилгээний төлөө тэр үед түүнд гайхалтай мөнгө, сард 50 доллар төлнө гэж амласан бөгөөд гэвч бүх зүйл санаснаар болоогүй байна.
Эхний хэдэн сард нөөц шавхагдаж дуусаагүй байхад хахир хүйтэн, цагаан баавгай байнга тэнүүчилж байсныг эс тооцвол бүх зүйл сайхан байжээ.
Туйл судлаач Лорн Найт, Фред Маурер, Аллан Кроуфорд, Милтон Галле нараас бүрдсэн экспедицийн эрчүүд бууны сумнаас айдаг Адаг, хөгжөөж байсан бөгөөд гэвч тэрбээр аюул ойртож байгааг мэдэрч байв.
Хангамж ачсан хөлөг онгоц товлосон хугацаандаа ирээгүй бөгөөд нэг сарын дараа ч ирээгүй байна.
Тийнхүү багийн ихэнх гишүүд хүнд өвчтэй байсан Найт болон эрэгтэйчүүдийн бүх үүрэг хариуцлагыг өөртөө үүрсэн Ада нарыг орхин соёл иргэншил рүүгээ өөрсдөө явахаар шийджээ.
Тэд 1000 гаруй километр алхаж, Арктикийн бааз руу тусламж илгээх ёстой байсан ч даалгавраа биелүүлээгүй бөгөөд ийнхүү тэд хэзээ ч олдоогүй байна.
Хүйтэн цаг агаар, айдас хүйдэс, туйлын шөнө, нас барж буй Найттай хамт ганцаараа үлдсэн Ада энэ үед юу хийхээ мэдэхгүй байв.
Тэмцэж, амьд үлдэх хүчийг түүнд зөвхөн эргэж очих ёстой хүүхдийнх нь л бодол өгч байжээ.
Гэсэн хэдий ч түүнд ямар нэгэн онцгой хуурмаг зүйл байгаагүй тул тэрбээр бүх орлогоо ээж, эгч хоёрт нь хувааж өгөхийг хүссэн гэрээслэл бичжээ.
Ганцаараа галзуурахгүйн тулд Ада өдөр тутмын ажил хийхээс гадна урхинд орсон хойд туйлын үнэгний арьсыг боловсруулж, өдрийн тэмдэглэл хөтөлж, гэрэл зураг хүртэл авдаг байв.
Бас баавгайг айлгаж, ан хийхийн тулд буунаас айх айдсаа даван туулах хэрэгтэй болжээ.
Ада найрсаг бус цагаан цөлд хагас жил болсны дараа л шинэ экспедицийн авчирсан хөлөг онгоцоор гэртээ буцаж ирсэн байна.
Түүнийг орхиж явсан багийнхан амьд хэн нэгнийг, ялангуяа багийн хамгийн сул гишүүнийг олж хараад маш их гайхаж, түүнд бүр илүү их мөнгө төлж үлдэхийг санал болгожээ.
Гэвч тэрбээр тэдний тавьсан саналаас эрс татгалзсан бөгөөд эх газарт Ада Блэкжакийг жинхэнэ баатар мэт угтсан боловч бүсгүй бүх талаараа алдар нэрээс зайлсхийсэн байна.
Ада экспедицийнхэнтэй тооцоогоо хийж, арьсаа заран, бага сага мөнгө хурааж, хүүхэддээ буцаж ирээд дахин гэрлэж, өөр хүүхэд төрүүлжээ.
Тэрбээр өөрийн үзсэн энэ бүх зовлон зүдгүүрийг үл харгалзан 85 насалсан бөгөөд түүний булшны чулуун дээр "Врангель арал руу хийсэн экспедицийн баатар" гэсэн бичээс бичжээ.