ОХУ-ыг орхин гарсан бизнесүүдэд “Unilever” нэгдлээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2024-10-10 21:22:02

Украины дайн эхэлсний дараа барууны томоохон компаниуд ОХУ-ын зах зээлээс гарахын тулд тус улс дахь бизнесээ худалдаж эхэлсэн. Тэгвэл бизнесээ бүрэн худалдаж, ОХУ-ын зах зээлийг орхин гарсан компаниудын эгнээнд “Unilever” нэгдсэн байна. Украины дайн эхэлснээс хойш тус компани ОХУ дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан нь Украины засгийн газар болон идэвхтнүүдээс шүүмжлэл дагуулаад байсан юм.

Dove саван болон Hellmann майонез гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг эзэмшдэг “Unilever” ОХУ дахь бизнесээ “Arnest Group”-д худалдаалж дууссан гэдгээ пүрэв гарагт /2024.10.10/ мэдэгджээ. Тус компани мэдэгдэл хийхдээ ОХУ болон Беларусь дахь бүх бизнесээ худалдсан гэсэн юм. “Unilever” ОХУ-ын зах зээлийг орхин гарснаас гадна тус компанийн шинэ захирал Хейн Шумашер зайрмагийн бизнесээсээ 7,500 хүн цомхотгон өөрчлөлт хийж гэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. 

Шумашер ОХУ-ын зах зээлээс гарч буйгаа талаар мэдэгдэл хийхдээ “Сүүлийн нэг жилийн хугацаанд бид ОХУ дахь бизнесээ худалдахаар бэлдэж байсан. Энэхүү ажил нь компанийнхаа мэдээллийн технологийн платформ болон нийлүүлэлтийн сүлжээг салгах, брэндүүдийг кирилл үсэгт шилжүүлэх гэх мэтээр их нарийн ажиллагаа шаардсан” гэсэн юм.

Эх сурвалж: CNN



Холбоотой мэдээ