Зурхайн ордуудад Бурхан юу гэж хэлсэн бэ?!
Сонин Хачин
Хонь - би чамд - бусдыг өөрийнхөө араас дагуулж, тэдний зүрхэнд гал асаах лидер байхыг даалгаж байна!
Бусдад урам зориг өгөхийн тулд өөрийн мөрөөдөлд тэмүүл!
Ихэнхи хүмүүс чиний зөрүүд занд дургүйцэх болно, гэвч чи зөрүүд зангүйгээр өөрийн зорилгод хэзээ ч хүрэхгүй гэдгийг санаж яв!
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Ф. Шопен - Весенный вальс.
Үхэр - чамд би - маш энгийн биш бэлэг өгч байна.
Хэрвээ чиний зүрхэнд хайрын гал асах юм бол чи өөрийн амьдралд материаллаг баялгийг хөнгөн нэмэгдүүлж чадах болно.
Хамгийн гол нь - хайр болон мөнгөний байрыг бүү андуур!
Хайр чиний хувьд 1-рт байх ёстой, энэ тохиолдолд 2 дох нь, 3 дахь нь мөн аравдахь нь бий болох юм.
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Ричард Клайдермон - Лунное танго
Ихэр - би чамд - хүмүүст туслах, бие биенээ ойлгох чадварыг бэлэглэж байна.
Гэхдээ эхлээд чи өөртэйгөө эв зохицолд хүрэх ёстой.
Хэрвээ үүнд хүрэх юм бол - ертөнц, хүн төрөлхтний бүхий л түүхэн дэх улс төрчид, дипломатчид, сэтгэл зүйчдээс хамгийн сайныг авах болно.
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Ф. Шопен - Мечта.
Мэлхий - чамд би - энгийн бус мэдрэмтгий байдал, түүнээс урган гарах мэргэн ухааныг бэлэглэе.
Гэхдээ даянч - мэргэн ухаантан бүү болоорой, чиний мэргэн ухаан хүрээлэн буй ертөнцөд маш их хэрэгтэй!
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Л. Бетховен - Сарны сонат.
Арслан - би чамд - хоньтой адил өөрийнхөө араас хүмүүсийг дагуулах чадвар бэлэглэе.
Олон хүмүүс чиний эго - үзэлд дургүйцэх болно, бүүр хамгийн мэргэн ухаантай хаадад дургүйцдэгтэй адил.
Гэхдээ тэд өөрсдийн асуудалд тусламж гуйн хэн рүү ирдэг вэ?
Мэдээж хэрэг чам руу.
Чамаас тусламж гуйсан хүн бүрт туслаж байг хэмээн чамд би өгөөмөр сэтгэл бэлэглэе.
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Поль Мориа - История любви.
Охин - чамд би - миний бүтээсэн үзэсгэлэнт ертөнцийг судлагч байхыг даалгаж байна.
Өөрийн сонирхлын араас явж, судал, нягт нямбай байх бэлгийг ашиглан өөрийн эргэн тойронд амар амгалангийн аураг түгээ, үнэнч байдлыг дадал болго!
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Л. Бетховен - К Элизе.
Жинлүүр - би чамд - хамгийн энгийн зүйлээс ч сайхныг харах чадвар бэлэглэе.
Харж буй бүхнээ таашааж, магтан дуул.
Арга замыг өөрөө сонго - дуулж, бичиж, зурж эсвэл өөр нэг зүйлийг өөрөө бодож ол, чамд үзэсгэлэн гоог илэрхийлэх хангалттай авьяас бий.
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Фрэнсис Гойя - Вечность.
Хилэнц - би чамд - маш хүнд бэлэг өгч байна...
Үр минь чи надад бүү гомдоорой!
Би чамд бусад хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвт харах чадвар бэлэглэж байна.
Мэдээж хэрэг энэ чамд олон зовлон авчрах болно.
Гэхдээ чи өөрийн доторхи болон бусад хүмүүсийн доторхи амьтантай эвлэрч, энэхүү ертөнцийг чи өөрийн байгаагаар хүлээн авахад - чи хүссэн бүхнээ авах болно.
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Эннио Морриконе - Ветер, плачь
Нум - би чамд - бусад хүмүүсийг баясгах, тэдэнд мөрөөдлийн гэрлийг асаах чадвар бэлэглэе.
Чамтай уулзсан хүн бүр - өөрийн хамгийн сайн зүйлд хүрэх мэт...
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Ф. Шопен - Вальс дождя
Матар - би чамд - хөдөлмөрч байдал бэлэглэе.
Чи хүмүүсийг хүссэн бүхэндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөхөд сургах юм.
Хамгийн сайн зүйл хөнгөн олддоггүй гэдгийг чамаас илүү мэдэх хүн байхгүй юм!
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Джеймс Ласт - Одинокий пастух.
Хумх - би чамд - эрх чөлөөтэй, аз жаргалтай байхыг даалгаж байна, би чамаар дамжин ярьж байхын тулд.
Чи намайг хүмүүст сануулж байхын тулд.
Хэрвээ чи үнэхээр аз жаргалтай байх юм бол, үүнийг чи бүхнээс илүү чадна, тиймээс өөрийгөө баярлуулхаа бүү мартаарай!
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Сальваторе Адамо - Падает снег.
Загас - миний хамгийн бага үр чамд мөн л хөнгөн биш бэлэг оногдох болно.
Чи ирээдүйг мэдрэх болно, чи ертөнцөд байгаа бүхэнд үнэхээр маш их, маш их мэдрэмтгий байх болно, намайг бүх зүйлд анзаархын тулд.
Гэхдээ үүгээрээ ертөнц чамайг шархлуулах болно, зовлон маш их шүү дээ.
Хамгийн хүнд нөхцөлд би чамд туслахаар ирэх учир, үүнд бүү гуниглаарай!
Энэ бол чиний аялгуу, түүнийг сана:
Поль Мориа - Сон трава.