Сахиусан тэнгэрийн дохио буюу ижил тооны утга

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2024-08-12 10:25:07

Та өдөр тутамдаа ижил тоо харж байсан уу? Дэлгүүр явахдаа ижил тоотой машины дугаар, утсаа нээхдээ ижил цаг аль эсхүл зүгээр л тохиолдлоор гэх мэт ижил тоонуудыг хараад байна уу? Эсвэл ижил тоонууд таныг дагаад байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл энэ нь утга учиртай юм. Ижил тоонууд нь бидэнд ид шидийн гэмээр дохиог өгч замчилж байдаг. Хэрэв та анзаарвал ихэвчлэн сонголт хийхийн өмнө, амьдралын өөрчлөлтүүдийн ирмэг дээр ирэх үед ижил тоонууд таны амьдралд гарж ирдэг байна. Энэ нь таны зөв явж байгааг, сонголтоо зөв хийхийг сануулж буй ертөнцийн дохио юм. Эдгээр дохиог бидний өвөг дээдсүүд, хайртай хүн, сахиусан тэнгэрүүдээс илгээдэг.Юутай ч та энэхүү тоонуудын утгыг мэдсэнээр лав зүгээр хараад өнгөрөхгүй л болов уу…


1. 000- Хэрэв та 0-ийн тоог үе үе харж байгаа бол энэ нь шинэ эхлэл, амьдралын эхлэлийн бэлгэдэл юм.

2. 111 1-ийн тоо нь таны амьдрал дахь бүх зүйл хувь тавилангийн дагуу явагдаж буйг илэрхийлдэг байна. Зөн совин тань таныг зөв замд чиглүүлэх болно гэдэгт итгээрэй.  

3. 02:20, 02:22, 02:02, 222 2-ийн тоо нь тэнцвэр, хамтын ажиллагаа, хайр, нэгдлийг илэрхийлдэг. Хэрэв та 2-ийн тоог байна харж байвал хэн нэгэн таныг бодож байх магадлалтай. 

4. 03:03, 03:33, 333 3-ийн тоо нь ертөнц танаас хүчтэй байхыг ертөнц шаардаж буйн дохио юм. Энэ нь ихэвчлэн таны энергийн түвшин доогуур байх үед харагдах боломжтой.  

5. 04:04, 04:40, 444 4-ийн тоо нь танд газардуулга хэрэгтэй гэсэн дохио юм. Өөрөөр хэлбэл танд тодорхой байдал, тэнцвэр дутагдаж байна.

6. 05:50, 05:55, 555 5-ийн тоо нь сахиусан тэнгэр таныг ивээж байна гэсэн дохио юм. Хэрэв та үүрээр энэхүү цагийг харж сэрвэл айх хэрэггүй дээ та аюулгүй байна.  

7. 06:06, 666  6-ийн тоо давтагдах нь чөтгөртэй огт холбоогүй юм. Та хариултыг өөрөөсөө хайн мухардалд орох үед 6-ийн тоо гарч ирдэг мөн 6-ийн тоо нь  өөрчлөлтийн бэлэг тэмдэг бөгөөд таны амьдралд ирж буй  өөрчлөлтүүдэд бэлэн байхыг сануулсан дохио. 

8. 07:07, 777 7-ийн тоог харах нь таныг илүү сүнслэг байхыг анхааруулсан дохио юм.  

9. 888, 8-ийн тоо нь таны амьдралын нэг мөчлөг дуусаж буйн дохио юм. Хэрэв та мухардалд орсон үедээ энэхүү тоог харвал ертөнц таныг өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэн шинэ эхлэлд бэлэн байгаарай гэж хэлж байна. 

10. 09:09, 999, 9-ийн тоо нь таны түвшин ахиж байгааг сануулах дохио юм.  

Холбоотой мэдээ