Д.Трамп: Би Москвад очно ооо.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2025-02-13 10:26:37


Д.Трамп: Би Москвад очно ооо.


 Өнөөдөр Вашингтоны цагаар 09:00 цагийн үед Ерөнхийлөгч Трамп хэвлэлийнхэнд хандан доорхи мэдээллийг өглөө. Тэрээр:

-Сая би  Оросын Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярилаа. Энэ бидний анхны яриа юм. Дараа нь Зеленскийтэй мөн ярьсан. Ерөнхийлөгч Путинд би энэхүү цус урсгасан дайныг зогсоох санал тавьсан. Талархалтай нь Путин ч үүнийг яг надтай адил хүсч байгаагаа хэллээ. Бас Зеленьский ч мөн адил дайныг зогсоох хүсэлтэйгээ илэрхийлэв. Энэ дайн маш хэрцгий цус урсгасан дайн юм. Дайнд 1,5 сая цэрэг эрс аль аль талаасаа амиа алджээ. Би залуу сайхан цэргүүд ямар аймшигтайгаар нүд хальтрам байдалтай амиа алдсан байгаа олон зургийг зүрх шимшрэн үзлээ. Хэн нэгний илгээсэн сумны эцсийн бай нь зөвхөн цэрэг эрийн бие хаа, сум түүнд хүрч амийг нь авч одсоноор зогсдог. Ийм л юм болж байна Украйнд. Тэнд эвдэрч сүйдээд балгас нуранги болсон хот суурингуудын тухай ярих  юм бол тун урт яриа болно. Энэ дайн , түүгээр ч зогсохгүй Ойрхи дорнодод 10 сарын 7нд болсон террорист ажиллагаа ч хэрвээ би өнгөрдөг дөрвөн жилд Ерөнхийлөгч байсан бол болох ёсгүй байлаа. Манай Засгийн газрын төлөөлөгчид Мюнхен рүү маргааш ниснэ. Тэнд энх тайвны тухай  яриа хэлэлцээр тэднийг хүлээж байгаа. Харин миний бие тун удахгүй Путинтэй уулзах болно. Энэ уулзалт Саудын Арабт болно. 

-Эрхэм Ерөнхийлөгч өө энэ уулзалт хэзээ болох гэж байгаа вэ? 

- Одоогоор тодорхой биш, гэхдээ тун удахгүй.

- Путин та хоёр, мөн мэдээж Саудын Арабын хунтайж энэ уулзалтанд оролцох биз тийм үү?

-Тийм ээ, бид хоёр хоёул Саудын Арабын үе залгамжилсан эрхэмсэг хунтайжтай тун сайхан харьцаатай. Саудын Араб энэхүү уулзалтыг явуулахад маш тохиромжтой орон гэсэн сонголттой байгаа.

-Аа Зеленьский оролцохгүй юм уу? 

-Энэ удаад тэр энэ уулзалтанд ирэхгүй. 

-Ерөнхийлөгч өө  та Зеленьскийг нэг л тусгаарлаад байх шиг...Энэ аюултай юм биш үү? Зеленьский аюулгүй байдлын баталгаа шаардсан.

-Тодорхой хэлнэ үү?

-Тэр хэдий энх тайван тогтсон ч дахин Оросууд довтлох вий гэж болгоомжилж буй.

-Үгүй дээ, Зеленьский ч Путин ч хоёул энэ дайныг нэг мөр дуусгахыг хүсч байгаа болохоос хэсэг энх тайван оршоод, зургаан сарын дараа ахиад буудалцаад эхлэх тийм энх тайвныг бид бүгд хүсэхгүй байна.

-Ерөнхийлөгч өө, Зеленьский алдсан газар нутгаа нэхэхгүй гэж үү? 

- Зеленьский тун хэцүү байдалд байгаа нь үнэн.Түүний хүсч байсан Украйн НАТО-д элсэх хүсэл бодол нь хэзээ ч бүтэхгүй болж байгаа.  Тэр юу хийх ёстой, түүнийгээ л хийх болно. Энэ дайны туршид АНУ Украйнд 350 тэрбум $ өгчээ. Харин Европ 100 тэрбумыг өгсөн байна. Сонирхолтой нь Европ энэ мөнгөө зээлүүлсэн гэж хэлээд байгаа. Харин бид ер олон таван юм ярилгүй өгөөд л байж. Энэ бол утгагүй асуудал. Би өчигдөрхөн Сангийн яамны сайдаа Киев рүү илгээсэн. Тэр энэ мөнгөний учрыг олж Украинаас яаж тэдэнд хүндрэл учруулалгүйгээр буцааж авах талаар одоо ид ярилцаж байгаа. Энэхүү 350 тэрбумын төлбөрийг Украин бидэнд  газрын ховор эсвэл бусад байгалийн ашигт малтмалаар төлж болно. Энэ үйл явц удаан, олон жил үргэлжлэх болно. Украинд бат нот энх тайван тогтож байж, бидний мөнгө амжилттай Америктаа буцаж ирэх болно. Путин үнэндээ энх тайвныг хүсдэг, гэхдээ тэр Байдентай тохиролцохыг огт хүсээгүй гэдгээ надад илэрхийлсэн.

-Ноён Ерөнхийлөгч өө, та Украинд айлчлах уу?

- Ойрын хугацаанд үгүй, гэхдээ бодож байгаа.

-Тэгвэл Москва руу 5 сарын 9-нд та явах уу?

-Би явна аа!


Холбоотой мэдээ