Усан дээр амьдардаг ядуусын тосгонд амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
Сонин ХачинНигерийн нэгэн тосгон болох Макоко нь дэлхийн хамгийн алдартай, хамгийн онцлог ядуусын тосгон юм.
Гэхдээ энэхүү тосгон нь анхнаасаа ядуусын тосгон байгаагүй бөгөөд өмнө нь энгийн загасчдын тосгон байжээ.
Загасчид өөрийн гэр бүлийн хамтаар Атлантын далайн усанд байшин барьж, амьдралаа залгуулдаг байсан төдийгүй энэ нь тэдний цаг хугацааг гайхалтай хэмнэж, газрын татвар төлөх шаардлагагүй байсан нь санхүүгийн хувьд ч хэмнэлт хийх боломжийг бүрдүүлж байсан юм.
Гэвч Нигерийн дүрвэгсэд илүү таатай, сайхан амьдралыг хайж Лагос руу дүрвэх үед энэ нь бүтэлгүйтсэнээр тэд Макокод суурьших болж уг тосгон нь “ядуусын тосгон” болсон байна. Ингээд энэхүү тосгонтой илүү дэлгэрэнгүй танилцацгаая.
1. Макокогийн харагдах байдал
2. Энгийн гудамж
3. Усан дээрх худалдаачид
4. Үсчин
5. Цор ганц сургууль
6. Ядуусын тосгоны хамгийн ядуу гудамж
Ядуусын тосгон бүрд хамгийн ядуу болон боломжийн амьдралтай гэсэн ялгаа бий. Тэгвэл Макокогийн хамгийн ядуу гудамж дараах байдлаар харагдах аж. Байшинг хэнд ч хэрэггүй зүйлсээр барьсан байх бөгөөд сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар боломжийн тохитой байрны үнэ нь 3000 доллар хүрдэг гэнэ. Гэхдээ тансаг байранд орохын тулд нутгийн удирдагчид хүртэл мөнгө төлөх хэрэгтэй бөгөөд төлбөрийн хувьд харилцан тохиролцдог байна.
7. Тансаг зэрэглэлийн барилга
8. Загасны худалдаа
Хамгийн шинэхэн загасыг Макокогоос худалдан авах боломжтой. Эрчүүд нь загас барих ажлаа хийж дууссаны дараа гэртээ амрах үед эхнэрүүд нь олзоо зарах оролдлогыг хийнэ. Хэрвээ зарж чадахгүй бол загасыг өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнээр солино. Макокогийн хувьд бусад ядуусын тосгонтой харьцуулахад өлсөж нас барсан хүн бараг байдаггүй бөгөөд амь насанд аюул учруулж буй цор ганц зүйл нь бохир, заваан орчин гэнэ.
9. Уушны газар
10. Макоко дах аялал жуулчлал
Макокогийн ядуусын хороолол нь аялал жуулчлалын салбарт тодорхой байр суурийг эзэлдэг. Гэхдээ Европ төрхтэй хүмүүсийн хувьд энэхүү тосгоноор аялахад нэлээд өндөр зардалтай байх болно. Учир нь тэд бүх төрлийн үйлчилгээг 10 заримдаа бүр 100 дахин илүү үнээр авах эрсдэлтэй. Нөгөө талаас, ойр хавьд нь байрлах улсын иргэд сонирхолтой зурагтай болохын тулд ядуусын тосгоныг зорино.
Хэдийгээр аялагчид уг газрын гэрэл зургийг өөрийн цахим сүлжээнд хуваалцаж, шударга бус байдлын талаар шуугьж байгаа ч одоог хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна.