Дэн Сяо Пин улсынхаа хөгжлийг богино хугацаанд хөгжүүлсэн агуу удирдагч.
Улс Төр
Францад боловсрол эзэмшсэн Дэн Сяо Пин улсынхаа хөгжлийг богино хугацаанд хөгжүүлсэн агуу удирдагч.
Америкаас туршлага авсан гэж зарим улс үздэг.
Дэн Сяо Пин Хятадыг ядуурлын балчигаас гаргахдаа гуравхан энгийн зарчим зарлаж түүндээ тууштай зогссон байдаг.
1. Өмнөх Засгийн газрыг (Моа Зэ Дун) шүүмжлэхгүй, шүүхгүй, бас магтахгүй.
Учир нь Хятадын ард түмний олонхи нь Моа даргыг харанхуй шүтдэг хэвээр, одоо ажиллаж буй улс төрчдийн олохи нь Моа даргын үед ч байсан тул хэрүүл хийж талцсанаас ажил хийсэн дээр гэж үзсэн байдаг.
2. Хувийн хэвшлийг улсын байгууллагын нэгэн адил дэмжинэ.
3. АНУ-тай заавал эдийн засгийн харилцаагаа сайжруулах, олон улсын зах зээлд гарах, хөрөнгө татах.
Монголын хувьд асуудлаа эрэмбэлээд, хэрүүл тэмцлээ хойш тавиад, зорьсон ажлаа тууштай хийгээд явбал бас боломж байгаа даа уг нь. Даанч яг үр дүн, бодит ажил харагдаж өгөхгүй байна.
Бидний амьдарч буй эринд хүн төрөлхтнийг ердөө хоёр ангилж болох ажээ.
Нэг нь технологи бүтээгч, нөгөө нь технологи хэрэглэгч.
Бүтээж чадаж байгаа нь баяжих боломжтой.
Харин хэрэглэхээс цаашгүй байгаа бидэн шиг улс баяжих талаар мөрөөдөөд ч хэрэггүй дээ!!!