Халамж ядуурлаас гаргахгүй
Улс ТөрХаламж ядуурлаас гаргахгүй юм байна.
БОЛОВСРОЛ, САХИЛГА БАТ, ТУУШТАЙ БҮТЭЭЛЧ АЖИЛСАГ ЗАН ЧАНАР бол “ЯДУУРЛААС” гарах Цорын Ганц Гарц төдийгүй Оргилд хүргэх жигүүр юм гэдгийг батлан харууллаа Монголын Залуучууд минь!
JD Vance буюу James David Vance өнөөдөр 40 насандаа АНУ-ын дэд ерөнхийлөгч болов. Ядуурал, хүчирхийлэл дунд мансууруулах бодисын хамааралтай ээжийн байнгын дарамтаас болж эмээ өвөө дээрээ өссөн тэрээр чанартай боловсрол, чанга сахилга бат бол ядуурлаас гарах цорын ганц гарц төдийгүй дүүлэн нисэх даль жигүүр гэдгийг батлан харуулж байна.
Залуудаа архи согтууруулах ундаа, мансууруулах бодисын хамааралтай болж, хүүхдүүддээ байнга гар хүрч, 5 удаагийн гэрлэлт нь бүтэлгүйтэж, бүр нэгэнтээ JD Vance-г машиндаа суулган хурд хэтрүүлж “одоо ингээд хоёулаа үхье” гэж байсан түүний ээж Beverly Aikins өнөөдөр хүүгээ АНУ-ын дэд ерөнхийлөгчийн тангараг өргөхийг нь бахархалтайгаар хараад зогсч бна. Beverly одоо бүрэн эрүүлжиж, ямар нэг бодисын хамааралгүй болсон. Өөрөө маш их хичээж, тэмцсэн тухайгаа ч ярьсан байдаг.
Архи, мансуурах бодисын донтолт гэдэг бол сэтгэцийн маш хүнд өвчин бөгөөд түүнийг эмчилж болдог, мөн ямар ч тохиолдолд үр хүүхэд нь эцэг эхээ уучилж ойлгож болдог, эр хүн гэдэг алсын хараатай уужим байхад бүхнийг дотроо болгоон багтааж, тэнүүн байж болдог гэдгийг дэлхийн мянга мянган залууст үлгэрлэн харуулж буй залуу.