Зоригтой эхэлсэн тэмцэл золиос болох уу?

Улс Төр
khiimori.co@gmail.com
2025-05-25 14:03:48


1. Хөрөнгө хураах хууль:

Хэрэв энэ хууль батлагдвал эрх мэдэл, албан тушаал, намын хүрээний хамаарал бүхий олон хүн шалгагдаж эхэлнэ. Найз нөхөд, журмын нөхөд, намын гишүүд гээд олон хүний эрх ашиг хөндөгдөх тул хууль батлагдахаас урьтаж элдвээр гүтгэж, эсэргүүцэл ил далд өрнөж зарим нэг нь урваж  байна.


2. “Ухаа худаг”-ийг төрд авах асуудал:

Энэ нь "Эм Эс Си"-ийн (MSC) эрх ашгийг хөндөж, улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөг сорьж байна. Хандив авч, албан тушаалд хүрсэн улстөрчид хүртэл ард түмнээс нүүр буруулан, эрх ашгаа нэгт тавьж намын дарга, Ерөнхий сайдаа орхиж эхэллээ.


3. Баялгийн сангийн хууль:

Энэ хуулийн хүрээнд дараагийн стратегийн ордуудыг төрд авах олон орд ээлжээ хүлээж байна.  Үүний цаана маш олон бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд баялгаа алдахаас айсан цөөнхийн бүлэглэлүүд нам харгалзахгүйгээр Засгийн газрыг унагахыг эрмэлзэж байна.


Өнөөдөр маш их хэмжээний бохир мөнгө жагсаал, инфлүүнсэрүүд, иргэд рүү чиглэж байна. Худал мэдээлэл, турхиралт газар авч, улс төрийн дээд түвшинд хүртэл хагарал нэмэгдлээ. 


Дэмжих ёстой Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нь хүртэл байр суурь нь тодорхой биш болж  намын гишүүд нь хүртэл талцаж эхэллээ.


Одоо мөнгө, эрх мэдэл ялах уу?

Эсвэл ард түмэн ялах уу?

Авлигачид, цөөн гэр бүлийн баяждаг систем рүүгээ буцаж ухрах уу?


Эх орныхоо эрх ашгийн төлөө зоригтой эхлүүлсэн ажлаа дуусгаарай,

Ерөнхий сайдаа.


Хулгайчдыг байранд нь тавих цаг ирсэн!

Ард түмэн тэнэг биш — үнэнийг ялгаж, шударга ёсыг дэмжих чадвартай!



Холбоотой мэдээ