Сэтгүүлч. Эмүжин: Нацагдорж босч ирээд надад мөнгө төлчихсөн үү?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2025-01-08 23:06:09

1. "Пагмадулам" киноны тухай маргаан бол хувийн чанартай асуудал биш эээ, үүнийг ойлгоогүй бол үүдэнд сууж бай л гэж хэлье, үүдэнд бас хөөрхөн зай байдаг юм.

2. Д.Нацагдорж босч ирээд надад өмөөрөөд өгөөч гээд мөнгө төлчихсөн үү? Энд миний яруу найрагч мөн, эсэх тухай биш, түүхэн бүтээл, түүнд үлдэж хойч үеийнхэнд хүрэх түүхэн хүний тухай, дээр нь утга зохиол гэдэг бүхэл бүтэн салбарын тухай ярьж байна. Ядаж их зохиолчдоо хүндэтгэлтэй ханд.

3. Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол зүгээр нэг Төрийн бус байгууллага, төсөв байхгүй, байр сав байхгүй. Эрх баригч намын эвийг нь тааруулж ашигладаг хэрэгсэл. Гэтэл түүний тэргүүн Оюунгэрэлийг жижигхээн хөөрхөн суудлаас нь суга татаж буулгаад, нөгөө сандлыг нь булааж авч хэн нэгэнд өгөх гээд шүүмж бичиж суух уу? Уучлаарай, өөр бичих хийх юм өчнөөн байна. Тэр жижигхээн бодолдоо бүдрээд, боол нь болоод явж бай даа. Харин холбооны тэргүүний нэрээр хор зуурч, хоёр улс дамнан соёлын солилцоо нэрээр наймаа хийж явахаа болимоор байна, айж амьдар, ард түмэн харж байгаа шүү!

4. Уран бүтээлч хүн задгай сэтгэж болно оо, гэвч түүхэн бүтээлд, түүхэн дүрийн түүхэн амьдрал, судлаачдын баримтанд тулгуурласан таамаг гаргалгаа гэж Хилийн багана шиг цэх босоо шугам байдаг юм, үүнийг бүү дур зоргоороо ганхуул! Нацагдоржийн тийм бүтээл нь Сүн Ү Күн-ээс суралцаж бичсэн гээд ядаж ганц логик задаргаа хэлээд өг дөө, чадахгүй. Тийм болохоор л Сүн Ү Күн хаанаас гараад ирэв ээ гээд асуугаад байгаа юм. Тайзны өчнөөн бүтээлтэй Нацагдорж, түүнтэй 10-аад жил хамт амьдарсан Пагмадулам хоёр шүү дээ. Жинхэнэ уран бүтээлч зохиолч хүн эсрэг дүрээ ч хайрлаж бүтээдэг гэдгийг бүү март.

5. Энэ киноны уран бүтээлчид Нацагдоржийг ч хайрлаагүй, эмгэнэлт хувь тавилан туулсан Пагмадуламыг ч хайрлаагүй. Зүгээр л түүхэнд үлдсэн, түүх бүтээсэн, түүхэн хүмүүсээ хайрлаад өгөөч л гээд байна. Тэгсэн хэрнээ хоёр гол дүрээ ашиглан Хятадын бүтээлийг сурталчилж, хятад үзэл санаа, хятад философийг таниулсан, кино бүхэлдээ тийм болсон, Монгол хаана нь хаягдчихав ааааа? Мөнгөтэй Хятадын хаана нь ядуу Монгол хаягдав? Монгол Улс өөрийн гэх бүтээлгүй, өнөд үлдээх философигүй, өндөр оюунт соён гэгээрүүлэгчгүй юм уу?

6. Пунцагийн Бадарч гуай "Нацагдоржийгоо хайрлая, Пагмадуламыгаа хайрлая гэсэн сэтгэл зохиолч уран бүтээлч хүнд байдаг юм аа, түүнээс биш Пагмадулам босч ирээд надад мөнгө төлөөгүй гэж одоогоос 12 жилийн өмнө цөхрөн хэлж байв. Тэгвэл би одоо "Нацагдорж босч ирээд надад мөнгө төлчихсөн юм уу" гэж асуумаар байна. 12 жилийн дараа бид алхам ч урагшилсангүй гэдгийг олж харав.

7. Монголын түүхэнд үлдсэн, улс орныхоо зүг чиг, үзэл санаа болж явсан хүмүүсээ хайрла, хайрлаж бүтээлээ хий, тэднийг өөрсдийн жижигхээн цонхоор бүү хар. Дараа үеийнхэнд үлдэх ач холбогдлыг нь тооцож, улс орныхоо хэврэг байдлыг өмгөөлж бүтээл хий, эсвэл хоймрынхоо бурхнаар бүү оролд! Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийн дотор багтаж ажиллаж сур даа.

8. Улс төр, нийгмийн өчнөөн асуудал хөндөж бичдэг, хурц ч бичдэг. Арай ч ийм их хэл ам, явган тандалт, сэмхэн тархи угаалт энэ тэртэй тулж байсангүй. Ямар их хэл ам, явуулга сануулга вэээ? Ямар ихээр бүрхэн авсан хужааралт вэээ? Бүр хужаарч байна гэдэг хэллэг хүртэл бий болжээ.

9. Монгол гэдэг тусгаар улс байдаг, шинэ үеийн утга зохиолтой, түүнийг нь үндэслэсэн Дашдоржийн Нацагдорж гэдэг соён гэгээрүүлэгч байсан гэдэг энэ бодит үнэн түүх хоёр хөршийн маань эмзэг сэдэв гэдгийг олж мэдлээ, одоо яамаар байна? Утга зохиолын хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс өм цөм хасахдаа ард түмнийх нь оюун санааны төлөвшлийг, үзэл санааны чиг баримжааг хамт устгахаа асар сайн тооцсон юм байна аа, одоо бид үүнтэй нүүр тулж байна! Утга зохиолын хичээлийн цагийг нэмүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно, амлая! Эцэст нь хүний олон хүнээ барьдаггүй юм, барих ч үгүй, тиймээс бүүүүр хэлж байгаад бүүстэлчихнэ шүү.

Холбоотой мэдээ