АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН ТҮҮХЭНД ҮЛДЭХ ГАВЬЯА.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2025-01-18 13:59:31

ЭНЭ БОЛ АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН ТҮҮХЭНД ҮЛДЭХ ГАВЬЯА.

ХЭРЭВ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛСОН БОЛ ....ГЭЭД  БОД ДОО.

 Ардын Их Хурлын чуулганаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат дэмжиж, 186 депутат татгалзаж, 13 депутат түдгэлзэж, санал тэнцсэн үед Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбат "Парламентын засаглал нь Монголын ардчиллын баталгаа" гээд дэмжсэн байна.

П.Очирбат агсанд Парламентын засаглал руу хөтөлсөн

Батламжийг 2023 онд олгосон


Хэдхэн хоногийн өмнө Нэгдүгээр сарын 13-нд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны шинэ 33 жилийн ойн тэмдэглэлт өдөр тохиосон. Энэ Үндсэн хуулиар Монгол Улсыг Парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг шийдсэн улстөрч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат өнөөдөр бидний дунд алга. Тэрээр 83 насандаа тэнгэрт дэвшжээ.


Аливаа юм үзэгдэлд “эргэлтийн цэг” байдаг. Энгийн жишээ татахад, ус халаахад цельсийн +100 хэмд буцалж эхэлнэ. Шингэн төлвөөс хийн төлөвт шилжих эргэлтийн цэг нь +100 хэм байх нь. Эсрэгээрээ ус цельсийн 0 хэмд хөлддөг, өөрөөр хэлбэл шингэн төлвөөс хатуу төлөвт шилжих эргэлтийн цэг нь 0 хэм гэсэн үг.

Манай нийгэм улс төрийн амьдралд Ерэн оны шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеэр Монгол Улс хойшид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байхыг шийдсэн эргэлтийн цэг нь анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн гаргасан санал байжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван оны өмнө “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” нэртэй, 12 боть номыг эмхэмтгэн гаргасан.

Тэрээр уржнан жил Нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хууль баталсны 31 жилийн ойг тохиолдуулан анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн санал нь Монгол Улсыг парламентын засаглалтай болох эргэлтийн цэг байсныг баталгаажуулж түүнд “зохиогчийн эрх”-ийн  Батламж гардуулсан.

Уг Батламжин дээр өөрийн эмхэтгэсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” номоосоо түүхэн баримтыг буулгасан. Үүнд:

___Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат:

___1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр__

Монгол Улсын засаглалын

хэлбэрийг хэлэлцэх санал хураалтаар

Ардын Их Хурлын депутатуудын

186 нь Ерөнхийлөгчийн засаглалыг,

186 нь Парламентын засаглалыг дэмжиж, 

48:48 хувиар санал тэнцсэн үед хэлсэн үгээс...

“Нэг хүний мэдэлд удирдлага хэт төвлөрч дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу төвшин, төрийн эрх мэдэл зохих шалгуур, харилцан тэнцэлтэй байхыг манай нийгмийн сэтгэлгээ хүсэн хүлээж байгаа тул Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна.” гэсэн үг өгүүлбэртэй.

Хэрвээ П.Очирбат гуай Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн бол нэгэнт 186:186-гаар тэнцсэн байсан хайна хагарахдаа, өнөөдөр ч манай зарим улстөрчийн ил далд хэлбэрээр хүсдэг Ерөнхийлөгчийн засаглалтай болох байж, манай улс. Гэвч “хэрвээ тэгсэн бол ийм байх байлаа гэдэг нөхцөл нь зөвхөн кино, уран зохиолд илэрхийлж болдог өгүүлэмж” учраас бодит байдалд Монгол Улс парламентын засаглал руу эргэлт буцалтгүй ороход түүний энэ санал жин дарсан, эргэлтийн “цэг” болсон нь юутай сайшаалтай. 


Холбоотой мэдээ