Мюнхен дэхь "улс төрийн бөмбөг" АНУ-ын дэд ерөнхийлөгч JD Vаnce улс төрийн бөмбөг дэлбэллээ.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2025-02-14 01:02:04

Мюнхен дэхь "улс төрийн бөмбөг"

АНУ-ын дэд ерөнхийлөгч JD Vаnce 

улс төрийн бөмбөг дэлбэллээ.

Мюнхен хотод болж буй батлан хамгаалах бага хурал дээр хэлсэн үгнээс товчлон оруулав.

Vance хэлэхдээ,

Бид өнөөдөр гадны  аюулаас  Украйныг Европыг хамгаалах талаар ярих гэж байна.

Гадны аюул нь Орос биш,Хятад биш.

Харин Европ дотор байна.

Үг хэлэх эрх чөлөөг хянаж байна.

Румыны ард түмний ерөнхийлөгчийн сонгуулийг үгүйсгэж, хүчингүй болгож байна.

Британид 51 настай христ шашинтан үр хөндүүлэх эмнэлгийн ойролцоо чимээгүйхэн мөргөсний төлөө эмнэлэгт дэндүү ойртсон гэх нэрийдлээр цагдаа баривчилж, олон мянган фоунд стирлингийн торгууль тавьсан байна.

Шотландын Христ шашинтнуудыг мөргөл үйлдэхийг хориглож байна.

Дэлхийн 2-р дайны үед олон сүм дугануудыг хааж байсан.

Та нар ардчилалын үнэ цэнэ гэж ярьдаг.

Тэгвэл ийм үйлдэл үнэ цэнэтэй биш гэж бодож байна.

Та нар сонгогч олон, ард иргэдээсээ айж байна.

Иргэдээ сонсдоггүй засаг "ардчилалыг хамгаална"гэж ярих нь худал уриа лоозон.

DAVOS -ийн уулзалт дээр хэдхэн элитүүд бүх дэлхийг удирдахыг хүсдэг.

Тэд бизнес, хөгжил, компанийн төлөө өөрийн улсыг сүйрүүлдэг.

Трампын ЗГ үүний эсрэг.

Бүлэг хүмүүст таалагдахгүй бол, бүх хүний дуу хоолойг дарж байна.

Оросын суртал ухуулга гэж бүгдийг үгүйсгэдэг.

Хятадын Ухань хотоос covid19  гарсан гэж бүх дэлхийд ойлгуулсан.

Гэтэл манай урдны ЗГ үүнийг хийсэн.

Өчигдөр эхнэр хүүхдүүдийн хамт Мюнхен хотод  ирэхэд  энд аймшигтай аллага болсон байлаа.

АНУ-д ч ийм хэрэг гардаг.

Бид хууль бус дүрвэгсдийг буцааж байна.

Европ аль хүртэл ийм байдалтай байх вэ.


Холбоотой мэдээ