АНУ ерөнхийлөгч Трамп: АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ТҮҮХЭН ГАВЬЯА БАЙГУУЛЛАА!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2025-05-14 00:08:32


Монгол улсад "либералчлах шинэчлэл" гэгчийн улмаас татвар шимтгэл, цахилгаан дулааны төлбөр хураамж, эм тариа, хоол хүнсний үнэ гээд юу л байна, зөвхөн нэмэгддэг болж, ядуу ард түмэн нь ядуу дээрээ улам ядарч зүдэрдэг болсон. 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүний эсрэгээр эгэл жирийн иргэдийнхээ аж амьдрал, эрүүл мэндийг нь өөд татаж сайжруулах зоригтой шийдвэр гаргаж, Америкийн ард түмний өмнө түүхэн гавьяа байгууллаа. Өчигдөр Ерөнхийлөгч Трамп эмнэлгийн жороор олгодог эм тарианы үнийг 30-80%-иар бууруулах захирамжид гарын үсэг зурсан байна. Трамп уг тушаалд гарын үсэг зурахдаа мэдэгдэл хийж, АНУ-д эм тарианы үнийг зохиомлоор хэт нэмж, зөвхөн том компаниудын асар их ашгийн төлөө бизнес болгосныг одооноос зөвшөөрөхгүй болохоо мэдэгджээ. Ж нь, "миний найзын уудаг эм Лондонд 88 долларын үнэтэй байхад тэр эм Нью Иоркт 1300 долларын үнэтэй байна. Нэг компаний нэг үйлдвэрт хийсэн яг ижил эм шүү дээ. Энэ бол галзуурал" гэдгийг Трамп хэлжээ. Тэрээр бусад улс оронд эм тарианы үнийг зохимжтой түвшинд тогтоон барьж, компаниуд эм тариагаа тогтоосон үнээс дээш борлуулахыг зөвшөөрдөггүй бол манайд хэт ашгийн төлөө бизнес болсноос эм тариа тэдгээр орнуудаас 10 дахин үнэтэй болсон, одоо бид анх удаа тэр жишгийн дагуу жороор олгодог эмийн үнийг бууруулж, Америкт шударга ёсыг тогтооно гэж мэдэгдсэн байна. Энэ эрхэм ард түмнээ боддог үнэхээр агуу удирдагч юм аа.


Холбоотой мэдээ