Майк Тайсон: Нүдний өмнө зурсхийгээл гялбаа төдий ч үзэгдэхгүй дуусна.
Сонин ХачинМөнгө бол аюулгүй байдлыг мэдрүүлсэн хуурамч мэдрэмж юм. Зарим хүмүүс намайг тэрбум доллартай болохоор юунд ч дийлдэхгүй гэж бодож магадгүй. Гэхдээ үнэндээ шумуул хазах юм уу, эсвэл буруу хүнтэй амраглаж нэг шөнийг өнгөрөөх юм уу, эсвэл ямар нэгэн новшийн юм болоход тэгээд л дууслаа… гэж мэд.
Нүдний өмнө зурсхийгээл гялбаа төдий ч үзэгдэхгүй дуусна.
Хүмүүс мөнгөтэй бол хэнд ч юунд ч дийлдэшгүй юм шиг, бүр үхэж ч чадахгүй юм шиг төсөөлдөг. Би хүмүүст их мөнгө хүнийг аз жаргалтай болгодоггүй гэж хэлдэг. Хэрэв та тэгж бодож байгаа бол танд хэзээ ч их мөнгө байгаагүй байж магадгүй юм.
Миний хувьд мөнгөний зорилго бол хүмүүсийг баярлуулах, хүмүүст туслах, аз жаргалтай байх явдал юм. Бүх мөнгөө зөвхөн өөрөө өөртөө зарцуулснаар сэтгэл ханамжтай аз жаргалтай байж чадахгүй.
Би тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, тэдний нүүрэн дэх инээмсэглэлийг харахдаа маш их баяр баясгалантай байдаг нь надад жинхэнэ аз жаргалыг авчирдаг. "