Сэтгүүлч Эмүүжин: Кастын хамгийн тод төлөөлөл бол Номин.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-10-31 00:18:41

Кастын хамгийн тод төлөөлөл бол Номин.


Улс дотор улс байгуулсан гэж Дэнс.мн-ийн сэтгүүлчийн хэлээд байгаа үнэн шүү дээ. 

Түүний үгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Ордон доторх амьдрал бол тасарчихсан юм байна" гэснээрээ давхар батлаад байгаа юм. 

Гэтэл Номин нарын баян айлын амандаа алтан халбага сэрээ энэ тэр зууж төрсөн гэлцээд байдаг нөхдүүд үүнийг ойлгохгүй, бүр ойлгохгүйгээр ч барахгүй шүүмжилсэн болгонд "Тэгж л байдаг юм" гэж үл тоон хандах болсон.

Жинхэнэ вакумжилт, кастын систем гэдэг чинь энэ, хамгийн тод жишээ нь Номин. 

Ордонд дөрвөн төрлийн хүмүүс эрх барьж байна. 

1.Аль нэг тансаг хотхоны хауст өсөөд, онгоцонд сууж гадагшаа сургуульд сурахаар нисээд, эргээд ирэхдээ төрийн ордон дээр буучихсан энэ мэтийн гэр бүлүүдийн Номин мэтийн төлөөлөл. Тэдэнд алдах юм хэтэрхий их учраас айдас, ичгүүр гээчийг аль эрт мартсан, өөрсдийгөө төр барьж байна гэж том төөрөлдөж, өндөрт төсөөлж, тэр төсөөлөл дотроо амьдардаг, төсөөллөөсөө хамраа ч цухуйлгаж мэдэхгүй, угаасаа чадахгүй. 

Гэхдээ тэд монголчуудын нэрэлхүү зан дээр дөрөөлөн халдварт өвчин шиг хүрээллээ тэлдэг. 18.3 тэрбум төгрөгөөр хүүхдүүдэд үнэгүй кино ший үзүүлнэ гэсэн санааг гаргахдаа тэд урлагийн элит гэж өөрсдийгөө аймшигтай томоор тодорхойлон бодчихсон байдаг. 

Ард нь өөрсдийгөө домог сомог, ертөнцийн төв гээд бодчихсон, шизо голдуу урлагийн хүрээллийнхэн, бүр гэр бүл, амраг хосоороо өөгшүүлж суугаа, Номин асуудлаа мэдэхгүй учраас тоть шиг давтаад төсөвт оруулаад ирж байгаа хэрэг.

2. Нөгөө хэсэг нь хоосон ядуу амьдралаас өндийж, эрх мэдэлд хүрсэн боловч Номин нарын гэр бүлийг элит гэж андуураад, элитийн хүрээлэлд багтаж байна гэж өөрийгөө эндүүрээд, энэ дүрдээ итгээд, дүрэм зохиогоод яваад байдаг бас хэсэг бүлэг хүмүүс бий. 

Тэд элитийн хүрээллээс хасагдчих вий, гологдчих вий гэж үхтлээ айдаг, харамсалтай нь албан тушаалгүй болмогцоо хэн ч биш болж, юун яасан элит, чухам буруу бүлэглэлд үхтлээ ашиглуулж, хошгирч явснаа ойлгоно, гэвч аль эрт бүх юм дууссан байна даа.

Үнэгүй кино ший хүүхдүүдэд үзүүлэх 18.3 тэрбумын зардлыг тэд нэрэлхсэндээ дэмжинэ. 

Яг цаагуураа бол асар их эргэлзэж үлдэнэ, гэртээ хариад тоо бодож үзнэ, гэвч энэ чинь аймаар их мөнгө шүү дээ гэж хэзээ ч хэлж чадахгүй, нэрэлхээд үрж л байдаг, зарж байдаг аятай аашилна. 

3. За гурав дахь нь Энхтүвшин, Баярмаа нарын асуудлыг бүх төвшинд ойлгодог, нийгмийн талаас нь шүүмжлэлтэй хандаж, зөв үнэлэлт дүгнэлт өгч чаддаг, өөрчлөлт хийх гэж өрсөн зүтгэдэг, эдийн засгийн уналт, босолтыг тооцоолж мэддэг, эгэл олныг төлөөлөх үүргээ ухамсарлаж мэдсэн, хууль эрх зүйн мэдлэгтэй, ер нь бол гишүүн гэдэг шалгуурыг бүрэн хангасан хүмүүс. 

Тэд мэдлэгтэй учраас айдасгүй. 

Кино шийний 18.3 тэрбумыг тэд шууд эсэргүүцнэ, тэрний оронд хүүхдүүдийн аав ээжийг ажлын байртай, орлоготой болгохыг чухалчилна.

4. Юугаа ч мэдэхгүй, алийгаа ч ойлгохгүй, унших ч дадал байхгүй, хэн юу гэнэ, түүнийг дагадаг. 

Чадвал нөгөө хийсвэр элит хүрээлэлд багтчих санаатай, ядвал ардын баатар болоод тодорчих хүсэлтэй. 

Энэ хүслүүдээ эрэмбэлж ч мэдэхгүй.

Тэд үнэгүй кино ший үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийг хүүхдээс мөнгө харамладаггүй хүн болохын тулд л дэмжинэ. 

Бүлэг фракцаа сөрөх зориггүй, мэдлэггүй учраас дэмжинэ. 

Эсэргүүцэх бодол байсан ч яаж, хэрхэн эсэргүүцэхээ ойлгохгүй. 

Юм үзсэн царайлахаа бол харин сайн мэднэ ха ха. 

За ийм л байна, өнөөдрийн бидний дүр зураг. 

Энэ тохиолдолд Номин бол халдварт өвчин, Шинэбаяр бол дархлааны эсүүдийн хаалгыг балбаж байгаа антибиотик. 

Аль аль нь хэт ихэсвэл дархлаа шууд унаад моорг руу одооск...нэг зүйл ойлгомжтой байгаа нь халдварт өвчин байгаагүй бол Шинэбаяр хашгирахгүй.


Холбоотой мэдээ