“Дэлхий Афганистаныг хөсөр хаясанд итгэж чадахгүй нь“

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-18 03:28:41

Талибанчууд Кабулыг эзлэн авч олон зуун иргэд эх орноосоо дүрвэсээр байна. Афганистанаас дүрвэсэн иргэдийн зарим хэсэг нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дэлигийн нисэх онгоцны буудалд энэ сарын 15-ны өдөр газарджээ.

Хэвлэл мэдээллийнхэн Афганистанаас дүрвэсэн иргэдээс ярилцлага авах үеэр нэгэн Афган эмэгтэй “Дэлхий Афганистаныг хөсөр хаясанд итгэж чадахгүй нь. Афганистанд үлдсэн найзууд минь бүгд алуулах болно. Тэд биднийг ч алах болно. Афган эмэгтэйчүүд дахин эрх чөлөөтэй байж чадахгүй байх.” хэмээн нулимс дуслуулан хэлжээ.

Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ