“Дэлхий Афганистаныг хөсөр хаясанд итгэж чадахгүй нь“
Улс ТөрТалибанчууд Кабулыг эзлэн авч олон зуун иргэд эх орноосоо дүрвэсээр байна. Афганистанаас дүрвэсэн иргэдийн зарим хэсэг нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дэлигийн нисэх онгоцны буудалд энэ сарын 15-ны өдөр газарджээ.
Хэвлэл мэдээллийнхэн Афганистанаас дүрвэсэн иргэдээс ярилцлага авах үеэр нэгэн Афган эмэгтэй “Дэлхий Афганистаныг хөсөр хаясанд итгэж чадахгүй нь. Афганистанд үлдсэн найзууд минь бүгд алуулах болно. Тэд биднийг ч алах болно. Афган эмэгтэйчүүд дахин эрх чөлөөтэй байж чадахгүй байх.” хэмээн нулимс дуслуулан хэлжээ.
Эх сурвалж: BBC |