Б.Пүрэвдорж: Эрх баригчид дарангуйллын ХЭЭРИЙН СУРГУУЛЬ хийж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-30 11:12:11

Одоо боллоо” олон нийтийн цуглаан маргааш буюу Аравдугаар сарын 1-ний өдөр Төв талбайд болов.

Энэ талаар Ардчилсан намын удирдлагууд болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өглөө. 

Б.Пүрэвдорж "Дэлхийн улсууд ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг ковидын эсрэг зарцуулаад үр дүн гаргаж чадаж байна. Гэтэл манай улс ДНБ-ийхээ 60 хувьтай тэнцэх 20 орчим их наяд төгрөг зарцуулсан ч өвчлөл, нас баралтын тоо дэлхийд хамгийн өндөр хэвээр байна. Зуд болоход нохой зоолдог гэдэгчлэн өвчин зовлон тохиолдоход ноёд, дарга нар завшиж, ковидын хууль нэрээр бизнесийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг боомилж, дарангуйллын “хээрийн сургууль” болголоо. 

Ард иргэд өнгөрсөн хугацаанд дүрэм журмыг хангалттай мөрдөж, эрх баригчдын эргэж буцсан шийдвэрийг хангалттай тэвчсэн. Одоо боллоо.Төв талбайд хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна” гэсэн юм.



Холбоотой мэдээ