Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг. “ Гэрэлтэй байшингийнхны тухай гэгээн таталбар”

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-04 03:51:21

“ Гэрэлтэй байшингийнхны тухай гэгээн таталбар”  нийтлэлээс....
Өдрийн сонин 

Эрдэнийн Бат-үүл…
Их улс төрд эрдэнэ мэт үнэлэгддэг улстөрч. 
Тэр бол  том ёс суртахуун, том гарал угсаа, том нэр төрийн эзэн. 
Сэтгэл хөдлөл нь дандаа ил харагдаж байдаг ховорхон улстөрч. 
Энэ чанараасаа болоод түүний ам, андгай, араншин нь олон түмний нүдэн дээр хамгийн ил оршдог хүн болж хувирсан. 
Түүний түргэн, омголон, зоримог, буцламтгай чанар нь буриад удмын цөстэй дүр төрхтэй нь сүлэлдэн олны сэтгэлийг  татаж байдаг. 
Үнэн, гашуун, хорон, ил цагаан, шулуухан мэдэгдлүүд ганцхан түүнийх л байдаг. 
Араа бодох, айх нэрэлхэх, аргалах зан түүнийх биш. 
Тэмтрээд л мэдмээр Бат-Үүлийн гэх орон зайг тэр ийнхүү бий болгожээ. 
Улстөрч болгон хайрлагдах тавиланг хүсэмжилдэг. 
Гагцхүү хүслээр болохгүй хорвоод л тэд амьдрах болдог жамтай. Харин Э.Бат-Үүлийг ямар ч үед олон түмэн хайрладаг. 
Энэ бол хүссэний зоргоор хүн бүрийн олж авдаг зүйл биш билээ. Жагсаж, өлсөж, баригдаж, хоригдож явсан баялаг намтар Бат-үүлийнх.
Байшингийн ханан дээр ухуулах хуудас нааж явсан партизан залуугаас өнөөгийн хүчирхэг том улстөрч болтол замнаж чадсан халираагүй, ухраагүй, урваагүй нүүр бардам амьдралын эзэн билээ, Тэр...

Холбоотой мэдээ