Койн гаргагчид нь хөрөнгө оруулагчдын 2.1 сая долларыг хулгайлж, ханш нь ‘0’ болжээ

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-11-02 03:54:01

Өмнөд Солонгосын найруулагч Хван Дун Хюкийн “Squid Game” цуврал дэлхий даяар тэсрэлт хийж, 900 сая ам.долларын орлого олсон. Уг киног зөвхөн “Netflix”-ээр дэлхийн 90 улсад 130 сая гаруй хүн үзсэн байна.

Кино нээлтээ хийснээс хойш “App Store” болон “Play Store” дээрх солонгос хэл сурах аппликейшныг татаж авах тоо огцом нэмэгджээ. Түүнчлэн, киноны тоглогчдын өмсдөг “Vans”-ын энгийн цагаан кетний борлуулалт 7800 хувь, долгона чихрийн борлуулалт 250 хувиар тус тус өссөн аж.

Тэгвэл дэлхий нийтийн анхаарлын төвд орсон киноны тэсрэлтийг ашиглан хэсэг залуус өнгөрөгч сарын 26-нд “Squid Game” гэх нэртэй крипто койныг зах зээлд гаргасан. Анх нэгж койн 0.12 ам.доллараар худалдаанд гарсан юм. Харин “Squid Game” койны ердөө тав хоногийн дотор хөрөнгө оруулагчдаас 3.5 сая ам.доллар босгож, даваа гаригийн арилжаагаар нэгж ханш нь 2856.65 ам.долларт хүрч 23800 дахин өссөн


Гэвч луйврын схем үүсгэн байгуулагчид даваа гаригт “Squid Game” койнд хөрөнгө оруулагчдын 2.1  сая ам.долларыг бэлэн мөнгөн болгон шилжүүлж аваад, ор сураггүй зугтсан байна. Улмаар мягмар гаригийн арилжааны нээлтийн байдлаар “Squid Game” койны ханш 0.003252 ам.доллар болж анхны үнээсээ 36.9 дахин буурч, хөрөнгө оруулагчид нь хоосон хоцорчээ.


Криптовалютын зах зээлийн талаар дагнан бичдэг хэд хэдэн блогууд “Squid Game” койн бол луйвар гэдгийг өмнө нь анхааруулж байв.



Холбоотой мэдээ