Монгол улс хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-12-20 23:50:03

10 дугаар сард Эрээн хотод Ковид19 өвчний халдвар бүртгэгдсэнээс хилийн боомт хаагдаж Монголд Хятад улсаас импортоор авдаг хүнсний нарийн ногооны хомсдол үүссэн. 

Өнөөдөр ч Эрээний хил нээгдээгүй хэвээр байгаа.

Тиймээс Монголчууд нарийн ногоогоо эх орондоо тарьж ургуулах шаардлага нэгэнтээ бий болсон. 

Монгол улс жилдээ 21 мянган тонн нарийн ногоог 25 сая ам.долларын өртгөөр авдаг. Үүний 80 хувийг Хятад улсаас авч, үлдсэн 20 хувийг дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нийлүүлдэг. 

Тэгвэл “Ухдаг бус ургуулдаг уурхайгаа хөгжүүлье” уриатайгаар хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа Х.Алтанцацрал хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр өөрийн саналаа дэвшүүлж байна. 

Энэ нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай

Туршлагатай ногоочдод өвлийн хүлэмжийг төрөөс зээлээр олговол, тэд эргээд тарьсан бүтээгдэхүүнээрээ зээлээ төлөх бүрэн боломжтойг хэлж байна.  

• Х.Алтанцацрал, Мөнх ногоон амьдрал компанийн захирал

Монголд хэдийгээр цаг агаар нь хатуу, ширүүн хуураймаш их салхитай, температурын зөрүү ихтэй боловч сайн давуу тал ихтэй. Монгол орон нарлаг орон. Жилийн 300 гаруй хоног нартай байдаг. Үүлтэй бүрхэг өдөр цөөхөн. Тийм учраас нарныхаа элчийг ашиглаадөдрийн цагаар нэмэлтхалаалт хийхгүйгээр хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжМонголд байна. Тэгэхээр эрчим хүчээ хэмнэж байгаа гэсэн үг. Энэ Solar greenhouse  буюу нарны хүлэмж монгол орны нөхцөлд нэлээн тохирсон хүлэмж. Бид хүлэмжид зөвхөн органик хүнснарийн ногоо тариалах зорилго дэвшүүлээд ажиллаж байна.

 

• С.Сарангэрэл , Агрономич

Манайх өвлийн тариалалтаа 10 дугаар сарын 20 оос эхэлдэг. Энэ хүлэмжинд 5 төрлийн нарийн ногоо тарьж байна. Бууцай, юуцай, салатны навч, сонгино   гэх мэт. Бид усалгаагаа 7 хоногт 2 удаа хийдэг. Ногоогоо малын өтөг бууц, тахианы сангасаар борддог. Хавар 3 дугаар сар хүртэл 2 удаа ургац хураалт хийдэг. Яг одоо өвлийн ургац хураалтаа хийж байна. 

 

• Х.Алтанцацрал, Мөнх ногоон амьдрал компанийн захирал

Тэгэхээр надад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх тодорхой санал байна. Хүлэмжийн аж ахуйг агропаркын системээр, үнэ цэнийн сүлжээнд оруулаад, 40-50 га талбайд  өвлийн хүлэмжийн байруудыг дэд бүтэцтэй нь төрөөс санхүүжүүлээд барих хэрэгтэй. Түүний дараа бэлэн болсон хүлэмжүүдээ олон жил ногоо тарьсан туршлагатай хүмүүст ипотекийн зээлээр өгөх ёстой. Жишээлбэл 1000м2 хүлэмжийн жишиг үнэ 500 орчим сая төгрөг байна. Төрөөс энэ 500 сая зарцуулаад барьсан хүлэмжээ тухайн ногоочинд 5 жилийн хугацаанд төлж дуусгах гэрээгээр өгөх хэрэгтэй. Энэ хугацаанд тэд ногоо тариад түүнийгээ зарж борлуулаад зээлээ төлнө. 

Түүний дараа газрын гэрчилгээтэй нь хүлэмжийг нь хүлээлгэж өгчихвөл ийм боломжийн төлөө ногоочид зүтгэнэ. Цаашидаа тэдгээр хүлэмжид тарьсан нарийн ногоогоор Монголынхоо хүнсний хэрэгцээг хангаад, шийдээд явчих боломж байна гэж харж байна.


Холбоотой мэдээ