Илья Фрейманов: Монголын тулаанчийг бусад шигээ битгий алга болчихоосой гэж хайрлаж байгаа

Спорт
khiimori.co@gmail.com
2023-06-10 04:31:21

Монголын тулаанч З.Шинэчагтага ONE CHAMPIONSHIP  холбооны ээлжит тулаанаа энэ сарын 10-нд Бангкок хотод хийхээр боллоо. 

Тус тэмцээнд аваргын бүсний төлөө хоёр тулаан болох бөгөөд холимог тулаанч З.Шинэчагтга Оросын боксчин Илья Фреймановтой тулахаар боллоо. 

Илья Фрейманов хувьд 27 настай. Холимог тулаанд нийт 13 тулалдаж, 11 ялсан. Үүнээс есийг нь хүнд цохилтоор хожсон байдаг. Одоо дөрөв дараалан ялаад байгаа залуу. Тай бокс, кик боксоор хичээллэж байсан бөгөөд Краснодар хотын Кузнч клубт хичээллэдэг. Өнгөрсөн жил ONE холбоонд анхны тулаанаа хийж, алдарт Мартин Нгуенийг эхний үед буулган авч шуугиан тариад байгаа юм. Түүний хувьд манай тулаанчийг ялахад бүсний төлөөх тулаан ойртох тул шаргуу бэлтгэл хийж байгаа нь ойлгомжтой. Манай тамирчны хувьд ONE Championship холбоонд 5 тулалдаж, 4 ялсан үзүүлэлттэй. Харин сүүлийн тулаандаа хориотой цохилт хийж, ялагдсан юм.

Оросын тамирчин Илья Фрейманов “Холбооноос ганц Монголын тулаанчийг санал болгосон. Угаасаа З.Шинэчагтга л ганцаараа надтай тулалдахад бэлэн гэж хэлсэн гэсэн. Би эхлээд өөр өрсөлдөгч олж өг гэж шаардсан. Ли толгойны гэмтэл нь эдгэрсэн байх гэж хэлээд бүтээгүй. Монголоос өөр тулаанч байхгүй гээд би зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Харин одоо монгол өрсөлдөгчөө их “хайрлаж” байгаа. Бусад шигээ битгий алга болчихоосой гэж бодоод л. Монгол тулаанчийг чансааны хэдэд жагсдагийг би сонирхоогүй. Тулаанд би бэлэн байна" хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Холбоотой мэдээ