Он гарсаар БНХАУ-ын нүүрсний импорт жилийн дүнгээр 40 орчим хувиар буурчээ

Эдийн Засаг
enkhchimeg@must.edu.mn
2021-03-25 07:11:45

2021 оны эхний хоёр сард БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар буурсан байна. Австрали болон Монголын нүүрсний нийлүүлэлт буурсан нь үүнд голлон нөлөөлжээ.

“Оюу Толгой” ХХК-ийн ажилтнаас “Covid-19”-ийн халдвар илэрсний дараа БНХАУ-ын тал боомтууд дахь хяналтыг чангатгаж, нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоог хязгаарлаад байгаа юм. Цар тахал эхэлснээс хойш Монголын нүүрсний нийлүүлэлт 22 орчим хувиар буурчээ.

Түүнчлэн БНХАУ-ын тал Австралийн нүүрсний импортод хориг тавьснаас хойш зургаан сар өнгөрөөд байна. БНХАУ-ын боомтуудад Австралийн нүүрс тээврийн хөлөг онгоцнууд сул зогсоод байгаа юм. Ляонин, Фужянь мужууд дахь боомтуудын мэдээлснээр хоёрдугаар сард Австралийн нүүрс тээврийн хөлөг онгоц нэмж ирээгүй, энэ сард ч ирэх төлөвгүй байна гэжээ.

Харин энэ үеэр ОХУ БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Нүүрс тээврийн гол төмөр замын сүлжээнүүдийг шинэчлэх, өргөтгөх замаар энэ зорилтоо биелүүлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн ОХУ-ын "Эльгауголь" тэргүүтэй нүүрсний компаниуд БНХАУ-ын компаниудтай гэрээ байгуулан, экспортоо өсгөхөөр тохиролцоод байгаа юм байна.

Холбоотой мэдээ