Тасралтгүй сэргэж буй гадаад худалдаа даян дэлхийн тогтвортой хүчин зүйлийг нэмэгдүүлж байна

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-06-07 16:25:05


2021 оны 6-р сарын 7-нд

Хятадын Гаалийн Ерөнхий Газраас нийтэлсэн импорт, экспортын хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад, Хятад улсын энэ оны эхний таван сарын импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 28.2% -иар өсөн нэмэгджээ. 

Үүнд экспорт 30.1%, импорт 25.9%-иар өссөн байна.

Хятадын гадаад худалдааны сэргэлт тогтвортой байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг, итгэл авчирч байна. 

Энэ нь Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг үр дүнтэй явагдуулж, эн тэргүүнд үйлдвэрлэлээ сэргээсэнтэй шууд холбоотой. 

Түүнчлэн Хятад улсын засгийн газар, ажил төрлийн салбар, аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчин чармайлтаас салшгүй юм. 

Онцгойлон Хятад улсын засгийн газар цуврал бодлогыг цаг тухайд нь хэрэгжүүлснээр гадаад худалдааны компаниуд цар тахлын нөлөөг давахад хүчтэй дэмжлэг болсон юм. 

Мөн Хятадын гадаад худалдаа үргэлжлэн тогтвортой сэргэж багаа нь улс орнууд вакцинжуулалтын цар хүрээгээ тасралтгүй тэлж, олон улсын эрэлт хэрэгцээ сэргэж байгаатай ч холбоотой.

Хятад улсад өдгөө олон тооны захиалга хүлээж авсан гадаад худалдааны компаниуд цөөнгүй байна. 

Хятадын Худалдааны яамнаас 129 дэх удаагийн Гуанжөүгийн яармагт оролцогч 20 мянга гаруй компаниудын дунд явуулсан судалгаагаар, нийт компаниудын 43.2% нь гурван сараас дээш хугацааны захиалга аваад байна. 

Экспортын бараа бүтээгдэхүүний захиалга ихэссэний улмаас чингэлгийн эрэлт хэрэгцээ ч түргэн нэмэгдэж, зарим боомт дээр "чингэлэг олоход хэцүү" нөхцөл байдал үүсээд байна.

Сүүлийн үе Америк, Европын зарим орны боловсруулах салбарын хөгжлийн индекс үргэлжлэн өссөөр байгаа ба аж ахуйн нэгжүүдийнх нь эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа нь Хятад улсын экспорт, импортын өсөлтөд нааштай нөхцөл бүрдүүлж байна. 

Импорт, экспортын хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд үүнийг харуулж байна.

Оны эхний таван сард Хятадын механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 1.9%-иар өсөж, нийт экспортын үнийн дүнгийн бараг 60%-ийг эзлэв. 

Үүнд автомашины экспорт (явах эд анги багтаж байна) 95.8%-иар өсөж, мэдээлэл боловсруулах автомат төхөөрөмж, түүний эд ангийн экспорт 20.4%-иар өссөн байна.

Хятадын зах зээл тахлын эсрэг олон улсын тэмцлийг эмчилгээ, сэргийлэлт хамгаалалтын их хэмжээний тоног төхөөрөмж, эд материалаар хангах боломжтой бөгөөд улс орнуудын эдийн засгийн сэргэлтэд шаардлагатай нэмүү өртөг шингэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээр хангах боломжтой гэдгийг Хятадын гадаад худалдааны салбарын хангамжийн асар том хүч чадамж дахин гэрчилж байна. 

Дэлхийн аж үйлдвэрийн гинжин холбоос, хангамжийн гинжин хэлхээнд Хятад улс нэгэнт орлож болшгүй чухал байр суурийг эзлэх болсон гэдгийг энэ бүхэн харуулж байна. 

Хятадын асар том зах зээл нь үндэстэн дамнасан компаниудын тойрч гарч чадашгүй ашгийн эх үүсвэр болсон нь мөн тодорхой юм.

Холбоотой мэдээ