Жүдо: Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө Онотой барилдана

Спорт
khiimori.co@gmail.com
2021-07-26 07:55:22

Ц.Цогтбаатар гуравдугаар тойргийн барилдаанаа Монакогийн Седрик Бессигийн эсрэг хийж, ялалт байгууллаа. Тэрбээр шөвгийн наймд Косовогийн Акил Гжаковатай барилдах болно.

Ц.Цогтбаатар эхний тойрогтоо Гвинейн Мамаду Самба Баг ялж, дараагийн тойрогтоо шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч Монакогийн Седрик Бесси.

ЖҮДО: МУГТ Д.СУМЪЯА ГУРАВ ДАХЬ ОЛИМПДОО ЗОДОГЛОХ ГЭЖ БАЙНА

МУГТ Д.Сумъяагийн хувьд анх 2012 оны Лондонгийн олимпод оролцож, нэгдүгээр шатнаасаа хасагдаж байсан бол 2016 оны Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан. Харин Ц.Цогтбаатар 2016 онд 20 насандаа анхны олимпдоо зодоглож, харамсалтайгаар ялагдаж байсан гашуун түүхтэй. Тэгвэл тэрбээр даагаа нэхэхээр дахин олимпийн дэвжээнээ ирлээ.



Холбоотой мэдээ