1500 тонн шатахууныг өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэнэ.

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-09-25 09:09:11

1500 тонн шатахууныг өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэнэ.

УБТЗ-ын удирдлага, Ангарскийн нефтийн үйлдвэрээс өнөөдөр гарч буй эхний ээлжийн 1500 тн шатахууны тээврийн талаар  Дорнод Сибирийн төмөр замын удирдлагатай тохиролцсоны үр дүнд Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр хөдөлж, өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэхээр болжээ. 

Мөн хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9-р сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж вагон хангалтыг хийлгүүлж байна.

Холбоотой мэдээ