"Оросын урлаг Монголын тайзнаа” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-06-29 02:16:45

Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн хүрээнд Соёлын яам санаачлан “Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар бэлдэж байна.

Өнгөрсөн зууны он жилүүдэд Монгол Улсад мэргэжлийн театрыг үүсгэн байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд анхнаас нь Зөвлөлтийн сургагч-мэргэжилтэн багш нар оройлон зүтгэж, Орос-Зөвлөлтийн нэрт зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг монголын тайзнаа амилуулж байсан билээ.

Уг үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв ажиллаж байна.

Үзэсгэлэнд Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Консерватори, Театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлэх юм. 

Холбоотой мэдээ