"Бээжин-2008" гэх улс төрийн гүн агуулгатай зураг юм.

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-12-20 04:43:18
Энэ зургийг өнгөц харахад хожигдсон нь хувцсаа тайлах мөрийтэй маажаан тоглож буй хагас нүцгэн эмэгтэйчүүд, түүнийг хараад зогсож буй бяцхан охин харагдана. 
Энэ зураг бол Хятад гаралтай Канад зураач Лиү Йигийн бүтээл "Бээжин-2008" гэх
улс төрийн гүн агуулгатай зураг юм. Энэхүү бүтээл барууны ертөнцөд шуугиан тарьсан.
Маажаан хэмээх хятад үндэстний тоглоом тоглож буй дөрвөн бүсгүй, тэднийг харж зогсоо нэгэн охин.
Тоглож буй дөрвийн нуруун дээрээ шивээстэй нь Хятад, тоглоом руугаа анхааралтай харж буй нь Япон, гараа алдлан дээш харан тоомжиргүй хэвтэж буй нь Орос, торгомсог хувцастай нь Америк, дөрвөн хүүхнийг харан зогсох охиноор Тайваныг дүрсэлжээ.
Дөрвөн бүсгүй хагас нүцгэн байдлаар дүрсэлсэн нь тэдний эрх чөлөөтэй, бие даасан, эрхэмсэг байдлыг илэрхийлсэн. 
Бүсгүйчүүдийн тоглож байгаа маажааны даалуунуудыг харвал:
- ХЯТАД бүсгүйн даалуунуудын зарим нь ил, зарим нь харагдахгүй байна. Түүгээр зогсохгүй хэдэн ширхэгийг ардаа нуужээ. Энэ нь Хятадын бодлого таашгүй, ил хувилбар нь цаанаа далд хувилбар ямагт нуугдаж байгдгийг илэрхийлсэн мэт.
- АМЕРИК бүсгүй маш олон маажаан өрсөн боловч Тайван руу сонирхсон харцаар харсан байгаа нь Америк гүрний хувьд Тайван зүгээр орхиж болохгүй асуудал гэдгийг харуулсан мэт.
- Япон бүсгүй зөвхөн өөрийнхөө маажааныг л анхааралтай харан бусдыг үл анхаарах мэт сууна.
- Орос бүсгүй тоглоомонд дургүйцсэн байдалтай маажаанаа үл анхааран Америк бүсгүй дээр нэг хөлөө тавиад толгойгоо Хятад бүсгүйн зүг хандуулан хэвтэхийн зэрэгцээ түүний нуусан маажаанруу гараа сунгаж. Энэ нь цаагуураа энэ хоёр их дотно гэдгийг харуулсан мэт.

Тайвань нь Хятадын соёл, соёл иргэншлийн жинхэнэ өв залгамжлагч гэдгийг бэлгэддэг уламжлалт улаан хувцас өмсжээ.

Тайван охин бусад бүсгүйчүүд бүгд ямар ямар маажаантай байгааг харж байгаа ч тоглоомонд оролцох эрхгүй нь Тайван олон улсын тавцан дахь улс төрийн тоглоомонд бие даан оролцож чадахгүй байгааг илэрхийлсэн. Мөн Хятад руу гунигтай ч цаанаа өш санасан нүдээр харсан байгаа нь энэ тоглоомонд оролцоход нь саад болж эрх чөлөөг нь боомилж буй "эгчид" дургүйцсэнийх.
Нэг гартаа тэр аяга жимстэй, нөгөө гартаа савхтай хутгатай.  Түүний Хятад руу ширтэж байгаа харц уур хилэн, уйтгар гуниг, үзэн ядалтаар дүүрэн байсан ч үр дүнд хүрэхгүй, тэр тоглоомонд орохгүй, хэн нь ялагч болж дуусахаас үл хамааран тэр үр жимсээ өгөх хувь тавилантай тулгарахыг харуулжээ.

Түүнээс гадна хананд өлгөсөн Маогийн зургийг Чан Кай Ший шиг халзан толгойтой, Сун Ят Сэн шиг сахалтай байдлаар дүрсэлжээ. Мөн голын эрэг дагуу бараан үүлтэй, шуургатай тааламжгүй буйгаар дүрсэлсэн нь дайн болоход бэлэн байгааг илтгэх мэт..
Эдгээр дөрвөн эмэгтэйн хувцасны байдал нь улс орон бүрийн нөхцөл байдлыг илэрхийлж. Хятад дээд талд нь нүцгэн, доод хэсэгт нь юбка, дотуур хувцастай, Америк нь хөхний даруулга, хөнгөн хүрэм өмссөн боловч доод талд нь нүцгэн, Орос-д зөвхөн дотуур хувцас үлдсэн, Япон-с юу ч үлдээгүй.
Эхлээд хархад Америк хувцастай, хамгийн эмх цэгцтэй, хамгийн сайн байр суурьтай байх шиг байна. Америк гэрэл гэгээтэй харагдаж байгаа ч түүний эмзэг хэсэг хэдийнээ ил болжээ. Хятад, Оросууд нүцгэн харагдаж магадгүй ч тэдний гол, хувийн хэсгүүд далд хэвээр байна. Хэрэв энэ тоглолтын ялагдагч хувцаснаасаа салах юм бол Хятад ялагдвал тэр Оростой ижил байдалд орно (ЗХУ задран унахтай адил).  Хэрэв Америк энэ тойрогт ялагдвал дэлхийн тэргүүлэгч гүрэн байх байр сууриа орхино.  Хэрэв Орос ялагдвал тэр бүгдийг алдана.  
Япон бүх зүйлийг хэдийнээ алдчихсан.
Орос бол зүгээр л "дүүргэгч" тоглогч мэт санагдаж байгаа боловч үнэндээ бол Хятадтай даалуу солилцож байна.  Жинхэнэ “дүүргэгч” тоглогч бол Япон. Учир нь түүнд алдах зүйл байхгүй, хэрэв тэр дахиад л ялагдвал шууд л тоглоомоос гарна.
Энэ тоглоомонд Америк давуу талтай, хүчирхэг мэт харагдаж байгаа хэдий ч Тайваныг харж байх хооронд Хятад Оростой ямар даалуу солилцож буйг тэр анзаарахгүй байна. 
Япон зөвхөн өөринхөө тоглоомд анхаар ч сууна. 
Эцсийн ялагч Америк, Хятад 2-ын нэг байхаар харагдаж байна. 
Гэсэн хэдий ч сайн ажигла:
Америк хэдий давуу байдалтай ч тэд покер биш маажаан тоглож байгаа нь Хятадын дүрмээр тогловол ялах боломж Америкд хир их байгаа бол?
Холбоотой мэдээ