БИДНИЙ МЭДЭХ ЖАНГҮМ ТЭРБУМТАНТАЙ ГЭРЛЭЖ, 40 НАСАНДАА ИХЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛЖЭЭ

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-08-07 05:14:31

Олон ангит “Жангүм” кино монголчуудыг хэсэгтээ телевизийн дэлгэцнээс уясан. Гол дүр ухаалаг, ажилсаг, оточ, тогооч Жангүмийн дүрд хүн  бүхэн дуртай.

Солонгост “Жангүм” киног хийх болоход олон жүжигчин бүсгүйчүүд Жангүмын дүрд тоглохоор өрсөлдөж байсан гэдэг. Ялагч нь солонгосын алдартай жүжигчин Lee Young Ae. Харин энэ эмэгтэйг монголчууд Жангүм гэж нэрлэдэг.


Манай Жангүм 1971 онд төрсөн, биеийн өндөр нь 1 метр 65 см, жин нь 48-хан килограмм. 

Жингээ гайхалтай барьдаг Жангүмийн арьс үс нь мөн л гайхалтай сайхан гэгддэг. 

Жүжигчин Lee Young Ae мөнхийн залуу 25 настай юм шиг солонгосчууд ярьдаг, арьс үс, гоо сайхны судалгаагаар Азидаа тэргүүлдэг Солонгос эмч гоо засалч ч үүнийг хүлээн зөвшөөрчээ. 

Шоу бизнесийн ертөнц хатуу, нэг л өдөр хаалганыхаа гадна гаргаад чулуудчихдаг. 

Үүнээс болж амиа хорлосон Солонгос одод цөөнгүй.


Харин энэ хатуу бэрх ертөнцөд хатагтай Жангүм хангалттай удаан тэсэж, олны хайр хүндлэлийг хүлээж яваа эмэгтэй. 

Шоу бизнес, солонгосын кино урлагт 30 шахам жил тэргүүн эгнээнд зүтгэж яваа Жангүм нэр төрөө унагалгүй, толгой дээгүүр бардам алхаж байгаа бүсгүй. 

Тэрээр хувийн сахилга батыг чанд сахидаг, ямар ч хүлээн авалтанд очсон улаан винонд ч уруулаа хүргэдэггүй гэлцдэг.


Нас нь 40 гартлаа ганц бие амьдарсан Жангүмыг эр хүнтэй байхыг нь хүмүүс хараагүй. 

 Харин солонгосчууд Жангүмыг Бэй Юун Жун буюу бидний нэрлэдгээр Чань Вутай болздог байсан гэж таамагладаг ч ямар нэг нотолгоо байдаггүй. 

Ганцаараа бат журам сахиж амьдарсан Жангүм 2009 оны 8 сарын 25-нд Америкийн Хавай арал дээр тансаг хурим хийжээ. 

Нөхөр нь бизнесмэн Солонгосоос гадна Сингапур, Гонконгт бизнестэй, их хөлийн бизнесмэн, Жангүмээс 12 насаар хүн гэлцдэг.


Царайлаг Чань Вутай болзож явсан Жангүмийг царай муутай эртэй гэрлэсэн гэж өөлөгсөд бий. 

Харин Жангүм нөхөртөө халамжтай, нөхөр нь Жангүмд хайртай, үнэхээр сайхан гэр бүл бүтээж чадсан аж. 

Тэд 2011 онд, Жангүм 40 насандаа ихэр хүү төрүүлсэн. 

Ёстой л бурхны бэлэг гэлтэй хүү, охин хоёр төрүүлжээ. 

40 гарсан хосууд үрээ нижгэр угтаж, дуучин Беонси төрөхдөө эмнэлгийн нэг давхрыг тэр чигээр нь үнийг нь төлж ганцаараа төрсөн шиг загнаж, хамгийн үнэтэй эмнэлэгт, хамгийн үнэтэй өрөөнд Солонгосын нэр хүндтэй эмч сувилагч, асрагчдаар хүрээлүүлэн ихэр хүүхдээ хүлээж авчээ.


Киноны урилганд дарагддаг ч, дандаа татгалздаг. 

Жангүм солонгосын бусад оддоос ялгаатай нь гэрэлтсэн ногоон нүдтэй, өмссөн хувцаснаасаа хамаарч хааяахан сааралтаж үзэгддэг нүдийг нь үнэхээр сайхан гэлцдэг. 

Кинонд тоглох урилга хүлээж авдаггүй Жангүм харин гоо сайхны бараа бүтээгдэхүүний рекламанд тоглодог. 

Жангүм угаасаа ихэмсэг төрхтэй, баян нөхөртэй болсноосоо хойш бүр ч “чанаржиж”, дэлхийн хамгийн үнэтэй брэндийн хувцас хэрэглэдэг.

Баян нөхөртэй гэрлээгүй байсан ч хатагтай Жангүм шоу бизнесээс хангалттай мөнгө олж чадсан, солонгосын тэргүүлэх баян жүжигчдийн нэг. 

Кино оддыг хөнгөмсөг гэж үздэг ч Жангүм эсрэгээрээ төмөр хатагтай шиг эмэгтэй. 

Тиймдээ ч Жангүмтэй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гү Мин, Хятадын төрийн тэргүүн Ху Жин Тао, бидний сайн мэдэх Ан Сан Сун Чи биечлэн уулзаж байсан. 

Парисийн загварын долоо хоног, тансаг брэнд LV-ийн дэлгүүрийн удирдлагууд солонгос жүжигчин Жангүмийг онцлон урьж байсан. 

Юутай нас дагаж буян ирнэ гэгчээр 50 насандаа 25 наст шиг гялалзаж, өвч брэндээр хучигдсан Жангүм хатагтайг одоо ч Солонгосын кино ертөнц үгүйлсээр…



Холбоотой мэдээ