Дэнжийн мянгын захаас Уулын нуур хүртэлх гудамжийг урлагийн бүтээлээр чимж эхэллээ

Урлаг
enkhchimeg@must.edu.mn
2021-04-05 15:34:17

    Ногоонбаатар олон улсын эко урлагийн наадмын хүрээнд Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад байрлах Уулын Нуур орчмыг урлагийн гудамж болгох ажил эхэлжээ. 

    Уран бүтээлчдийг сургалтад хамруулсны дараа энэ төсөлд ажиллах зураач нарыг сонгон шалгаруулж авчээ.

    Сүхбаатарын талбайг тохижуулахдаа Уулын нуураас чулуу олборлосон түүхтэй. Нуурыг өвлийн цагт мөсөн гулгуур болгож ашигладаг тул хүүхэд, залуус олноороо цугладаг газар болсон юм.

    Зураачид Дэнжийн мянгын зах хүртэлх 600 метр урттай хашаанууд, Улаан нуурыг орчмыг урлагийн гудамж болгон, энэ сарын 24-нд төслийн нээлтээ хийнэ. “Оршин суугчид зураач нарын ажлыг баярлан хүлээн авч,”Манайхыг хэзээ будах вэ” гэж асууцгааж байна. Зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь бидний зорилго гэж куратор Б.Гантуяа ярьсан юм.               

    Ингэснээр Уулын нуур маш сонирхолтой урлагийн газар болох аж. Европын холбооны соёлын хүрээлэнгийн нэгдлээс энэ төслийг санхүүжүүлж байна. Уран бүтээлч Б.Идэр, О. Төгөлдөр нар төслийн салхийг хагалж бүтээлүүдээ туурвиж эхэлжээ.

Холбоотой мэдээ