Монголын поп дива нар ямар хоббитой вэ?

Нийгэм
enkhchimeg@must.edu.mn
2021-03-25 06:59:49
  • Поп дива нар ямар хоббитой вэ? | Miss.mn

    Хэдэн жилийн өмнө “UP music” продакшн Монголын рок попын эмэгтэй уран бүтээлчид дундаас гавъяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, СТA С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарыг поп дивагаар өргөмжилсөн.  Тэгвэл хобби булангийнхаа зочдоор таван дива-г сонгосон юм. Энэхүү дива нарын хэн нь ямар хоббитойг уншигчдадаа сонирхуулж байна.

altantsetseg (19)    МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг:  Таваг цуглуулах тун ч их сонирхолтой аж. Гэхдээ хоолын ширээндээ тавих гэсэн юм биш шүү. Гадаадад тоглолтоор явах үедээ бэлэг дурсгалын дэлгүүрээр орж, тухайн орны түүх соёлын билэгдлийг дүрсэлсэн таваг, худалдаж авдаг гэнэ. Тиймээс энэхүү тавгуудаа зочны өрөөндөө тавьж, найз нөхөддөө сонирхуулдаг юм байх. Дуучин бүсгүй бэлэг дурсгалын 20-иод таваг цуглуулсны зэрэгцээ нэлээд олон төрлийн сувинер ч худалдаж авчээ. Түүнээс хамгийн үнэтэй нь 1.000 ам.доллараар худалдаж авсан мөнгөн заан гэнэ. 

Поп дива хатагтайн амьдрал уран бүтээлийн ном хэвлэгджээ

    МУГЖ, дуучин  Б.Сарантуяа: Тэрбээр ихэнх бүсгvйчүүд шиг үнэт эдлэл, чимэг зүүлт сонирхдоггvй гэнэ. Энэ тал дээр харин ч бүр гар татдаг юм байх. Түүнд өнөөдрийнх нь хэрэгцээг хангахуйц эд зүйл л чухал болохоос биш, гоёлын хайрцганд хэвтэх нүд гялбам эрдэнэс огтхон ч хэрэггүй ажээ. Хэнэггүй, аль эсвэл эгэлхэн ч гэмээр даруу зантай нэгэн болохоор аргагүй биз. Дуучин бүсгүй урьд нь ” Divas Mongolia-2007″ улаан хивсний ёслолын арга хэмжээнд оролцохдоо таван сая төгрөгийн үнэтэй, алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, зүүлтээр гоёсон тухайгаа сонирхуулж байсан удаатай. Энгийн загвартай хар хослол өмссөн ч түүний хэрэглэсэн үнэт эдлэл олны харцыг эрхгүй татаж байсан болов уу. Энэхүү гоёлыг дуучин бүсгүй тухайн үед томоохон дэлгүүрээс түрээсэлж авсан гэдэг. Тэгэхээр ганц удаа хэрэглэх гоёл зүүсгэл дуучин бүсгүйн хувьд ямархуу хэмжээнд тооцогддог нь тодорхой байгаа биз. Хэдэн жилийн өмнө  тэрбээр Арабаас багагүй мөнгөөр цул алтан хүзүүний зүүлт, бугуйвчтай нь хамт худалдаж авснаас хойш ийм гоёл цуглуулаагүй гэх. Харин сүүлийн үед поп хатагтай маань байгалийн чулуу болон “Сваровский” шигтгээтэй чимэглэл сонирхож эхэлсэн гэнэ лээ.

Дуучин Т.Ариунаа 50 нас хүрлээ    МУГЖ,  дуучин  Т.Ариунаа: Саяхныг хүртэл улбар шар өнгийн Nissa Murano-той салхи татуулан давхиж байснаа хар  өнгийн спорт загварын ганган Dodge Caliber-тай болсон юм. Түүний ганган хөлөг нь зөв талдаа жолоотой, хөдөлгүүрийн багтаамж нь 1801-2000 сс, 100 км замд 11-13 литр шатахуун зарцуулдаг байна.Тус машиныг  Монголд 32,500 ам.доллараар худалдаалж байгаа аж. Түүний машины дугаар 78-78 аж. Энэ бол түүний төмөр хүлэгт түрийвчтэй хэдийгээ бариад өгчихдөг “үнэтэй” хобби нь. 

Дуучин С.Нарангийн зүрхэнд морил    МУСТА, дуучин С.Наран: “Цуглуулганд минь 40 гаруй нүдний шил бий” хэмээн гайхуулсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Нарангийн хобби нь энэ. Энд тэнд явахдаа заавал ч үгүй, нүдний шил худалдаж авахыг хичээдэг гэх түүнд хэдэн мянган ам.долларын үнэтэй ийм гоёл цөөнгүй бий. Ямартаа л, түүний фэнүүд адилхан загварын шил авах гэж хайсаар яваад эрэл нь мухарддаг гэхэв дээ. С.Наран ховор загварын брэнд шилээр гоёх дуртай учраас тэр. Гэхдээ нүдний шилний ард “нуугдах” дуртай тэрбээр тун ч өглөгч нэгэн гэлцдэг. Бүр бие даасан тоглолтынхоо үеэр сэтгэл нь хөдлөхдөө зүүж явсан нүдний шилээ фэнүүд рүүгээ шидэж, баахан үймээн дэгдээсэн удаатай.


Дуучин С.Сэрчмаа өдий зэрэгтэй яваагаа “Sweetymotion” хамтлагийн продюссер  Б.Чинбаад хөөгдсөний “ач” гэж боддог | Урлаг.мн    УСТА, дуучин С.Сэрчмаа: Рок попын эмэгтэй дуучдаас хамгийн дэгжин гэх нэртэй явсан Соёлын тэргүүний ажилтан, “Хайрын дууч” С.Сэрчмаа чамин загварын нарны шил цуглуулах дуртай. Сэтгэлд нь таалагдсан шилээ авахын тулд мөнгө хайрладаггүй нэгэн болохоор түүний цуглуулга одоогоор 30 гаруй болсон гэх. Тэр дундаас хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй нарны шил гэнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд