Умард Солонгос өнөөдөр хоёр баллистик пуужин туршлаа
ДэлхийУмард Солонгос улс өнөөдөр хоёр баллистик пуужин харваж туршилт хийжээ. Туршилтын дараа Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Япон тэнгисийн зүг пуужин харвасан нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ.
Тус улсын Засгийн газраас БНАСАУ-д хандан пуужингийн туршилт хийснийг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.
Kyodo-гоос мэдээлснээр хоёр пуужин Японы дээгүүр өнгөрөөгүй бөгөөд 420 болон 430 км-ийн зайд Япон тэнгисийн усанд унасан байна. Ямар нэг хохирол гараагүй гэдгийг тус улсын зүгээс мэдээлжээ.
Эх сурвалж: Kyodo