Ангела Меркель баяраар тогтоох гэж байсан хатуу хөл хориогоо цуцалж, уучлалт гуйжээ

Дэлхий
enkhchimeg@must.edu.mn
2021-03-25 07:19:52


    Герман улсын канцлер Ангела Меркель мягмар гарагийн шөнө зарласан Улаан өндөгний баярын хатуу хөл хориогоо цуцлахаар болсноо мэдэгдэж, алдаатай шийдвэр гаргасандаа уучлалт гуйжээ. 

Германы мужийн тэргүүнүүд даваагаас мягмарт шилжих шөнө хөл хорионы хязгаарлалтыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Хорио цээрийн хатуу дэглэмийг дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд буюу Улаан өндөгний баярын өдрүүдэд тогтоох гэж байжээ. Тэд иргэдийн сүмийн цуглаан, хамаатан саднаараа уулзах зэрэг үйл ажиллагааг хориглохоор төлөвлөж байв. Мөн хүнсний дэлгүүрээс бусдыг нь хаах гэж байжээ.

Гэвч эрдэмтэд болон бизнес эрхлэгчид энэхүү төлөвлөгөөг шүүмжилснээр эрх баригчид алдаагаа хүлээн зөвшөөрсөн байна.  Эцэст нь канцлер Ангела Меркель бүх хариуцлагыг өөртөө авч "Энэ бүхэн зөвхөн миний буруу. Хариуцлагыг би хүлээнэ" гэжээ.

Тэрбээр иргэдээсээ уучлалт гуйж, хатуу хөл хорио эцэстээ тодорхойгүй байдалд хүргэхийн зэрэгцээ гүйцэтгэхэд хэтэрхий  хүндрэлтэй байгааг хэлсэн байна. Гэлээ ч одоо хэрэгжүүлж байгаа хязгаарлалтын дэглэм Герман  улсад дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Ажиглагчид Герман улсын эрх баригчдын санал зөрөлдсөн, цэгцгүй шийдвэрийн хариуцлагыг эцсийн эцэст Ангела Меркель өөрөө хүлээсэн нь үнэхээр гайхалтай мэдэгдэл байлаа.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ