Дэлхий нийтээс тусламж хүссэн Мьянмарын гоо бүсгүй эх орондоо буцаж чадахгүй байна

Дэлхий
enkhchimeg@must.edu.mn
2021-04-05 15:13:25

    Мьянмарын гоо бүсгүй Хан Лей өнгөрсөн долоо хоногт эх оронд нь болж буй төрийн эргэлт, цэргүүдийн харгислалын эсрэг үг хэлсэн.

    Тэрээр Тайландад болсон "Miss Grand International 2020" тэмцээний үеэр "Манай оронд маш олон хүн үхэж буй. Бидэнд яг одоо олон улсын яаралтай тусламж хэрэгтэй байна" хэмээсэн юм.

    22 настай Хан Лей үг хэлэхээсээ хагас сарын өмнө Мьянмарын хамгийн том хот Янгоны гудамжинд эсэргүүцлийн жагсаалд оролцож байв.

    Янгоны их сургуулийн оюутан тэрээр олон улсын тавцанг үг хэлэх индэр болгон ашигласан бөгөөд нутагт нь "сэтгүүлчдийг баривчилж байгаа тул би дуугарахаар шийдсэн" гэсэн юм.

    Хан Лей гэртээ харихыг хүсэж байгаа ч хэлсэн үгнийхээ төлөө цэргийнхний бай болохоос айж байгаа тул доод тал нь гурван сар Тайландад үлдэхээр шийджээ.

skip-share

    Одоогоор Хан Лейтэй цэргийнхэн холбоо бариагүй ч цахим сүлжээгээр танихгүй хаягуудаас дарамталж байгаа ба найзуудынх нь нэг алагджээ.

    Тэрээр "Найзууд минь намайг Мьянмарт ирээд хэрэггүй гэж хэлсэн. Би гэр бүл болоод өөрийн аюулгүй байдалдаа маш их санаа зовж байна" гэв.

    Түүний айдас шалтгаантай. Учир нь өнгөрсөн долоо хоногт цэргийнхэн сэтгүүлч, цахим сүлжээний алдартан тэргүүтэй 18 хүнийг хэлсэн үгнийх нь төлөө баривчилсан юм.

Одоогоор Хан Лейтэй цэргийнхэн холбоо бариагүй ч цахим сүлжээгээр танихгүй хаягуудаас дарамталж байгаа ба найзуудынх нь нэг алагджээ.

    Мьянмар дахь эмх замбараагүй байдал хоёрдугаар сарын эхээр болсон төрийн эргэлтээс хойш үргэлжилж байгаа ба цэргийнхэн /Junta/ Засгийн эрхийг авч удирдагч Аун Сан Су Чиг хорьсон юм.

    Улсын хэмжээнд хэдэн мянган хүн төрийн эргэлтийг эсэргүүцэн жагссаар байгаа ба хоёр сарын хугацаанд 500 гаруй хүн цэргийнхний гарт амиа алдаад байна. Үүний 43 нь хүүхэд аж.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ