Аргентины Ерөнхийлөгч вакцин хийлгэснээс хоёр сарын дараа халдвар авчээ
ДэлхийАргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандез Спутник-V вакцин хийлгэснээс хоёр сарын дараа КОВИД-19-ийн халдвар авчээ.
Өнгөрсөн баасан гарагт түүний төрсөн өдөр болсон бөгөөд толгой өвдөх, халуурах шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ өгөх болсноо мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч Фернандез вакцины эхний тунгаа нэгдүгээр сарын 21-нд, хоёр дахь тунгаа хоёрдугаар сард хийлгэсэн байна.
62 настай Альберто Фернандез "Би тусгаарлагдсан бөгөөд сүүлийн 48 цагийн хугацаанд уулзсан хүмүүстэйгээ холбоо барьж мэдэгдсэн" хэмээжээ.
Аргентин нь Спутник-V вакциныг хэрэглэж эхэлсэн Латин Америкийн анхны орон бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сараас вакцинжуулалт эхэлсэн.
Ерөнхийлөгч Фернандез вакцины эхний тунгаа нэгдүгээр сарын 21-нд, хоёр дахь тунгаа хоёрдугаар сард хийлгэсэн байна.
Эх сурвалж: CNN