Энэтхэгт нэг өдөрт 100 мянган хүнээс халдвар илэрлээ
ДэлхийЭнэтхэг улсад нэг өдөрт 100 мянган хүнээс КОВИД-19-ийн халдвар илэрсэн нь тус улсын хэмжээнд хамгийн өндөр тоо боллоо.
Нийт халдвар авсан 12.6 сая хүн байгаа бөгөөд 165 мянган хүн нас бараад байна. Энэтхэгийн халдвар нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногоос эрс муудсан нь Засгийн газрын шийдвэртэй холбоотой аж.
Эрх баригчид хоёрдугаар сарын эхээр хязгаарлалтын дэглэмүүдийг сулруулж, иргэд амны хаалт зүүхээ больсон бөгөөд тухайн үед өдөрт илэрдэг байсан тоо одоо 12 дахин нэмэгдсэн байна.
Шинээр илэрсэн 100 мянган тохиолдлын тал нь зөвхөн Мумбай хотод илэрсэн тул мужийн захирагч шөнийн цагаар хязгаарлалт тавьж амралтын өдрөөр хөл хорио тогтоохоор болжээ.
Түүнчлэн үзвэр үйлчилгээ, хоолны газруудыг хаасан ба нөхцөл байдал сайжрахгүй бол хязгаарлалтыг чангатгаж магадгүй байна.