"Их дэлгүүр"-т гарсан галын хохирлыг 24 тэрбум төгрөгөөр тогтоож, ШҮҮХЭД шилжүүлжээ
НийгэмӨнгөрсөн оны зургаадугаар сард Улсын их дэлгүүрт гал гарч, их хэмжээний хохирол учирсан билээ. Тэгвэл уг хэргийг прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, 2020 оны зургаадугаар сарын 07-ны өдөр Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна. Гал түймрийн улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24,023,847,554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учирсан. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.