УИХ-н гишүүн Б.Энхбаяр: Хамгийн их авлига, ялзрал төрийн өмчит компаниудад байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-04-19 16:10:48


УИХ-н гишүүн Б.Энхбаяр: 


Хамгийн их авлига, ялзрал төрийн өмчит компаниудад байна


УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. 

Энэ удаагийн чуулганаар 50 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр товлосон.

Хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдэд анхаарал хандуулан ажиллах талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа. 

Тэрбээр гурван асуудалд онцгойлон анхаарал хандуулна гэдгээ хэлсэн юм.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 


Нэгдүгээрт:

Шүүхийн тухай хуулийг өнгөрсөн намрын чуулганаар баталж, гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байна. 

Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонголын үр дүнгээр томилж баталгаажуулна. 

Сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаардаг тул илүү олон хуульчид сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, тэр дундаас шилдгүүд нь томилогдож ажиллах боломж бүрдэх хэрэгтэй. 

Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана.


Хоёрдугаарт:

Төрийн өмчийн болон төрийн өмчит компанийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн, Засгийн газраас өргөн барих учиртай. 

Энэ асуудлыг би олон жил ярьж байна. 

Сүүлийн дөрвөн жил, дэд сайдаар ажиллаж байхдаа холбогдох хуулийн төслийг яаман дээр ахалж, боловсруулж байсан. 

Хамгийн их авлига, ялзрал төрийн өмчит компаниуд дээр байгаа учраас компанийн засаглалыг сууриар нь, хуулиар нь шийдэх ёстой. 

Энэ удаагийн УИХ-ын хамгийн чухал асуудлын нэг учраас энэ тал дээр анхаарч ажиллана.

Гуравдугаарт:

Гурван хуулийн төсөл өргөн барина. 

Эрүүгийн хуулийн гүтгэх хэсэгт, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхээс мөрдөн байцаалтад буцаадгийг болиулах, 

Газрын тухай хуульд нийтийн орон сууцны доорх болон орчны газрыг орон сууц өмчлөгчид нь хувь ногдуулж эзэмшүүлэх гэсэн асуудлыг бусад гишүүдтэйгээ хамтран өргөн барина” гэлээ.

Холбоотой мэдээ