Сэтгүүлч Өнөрөө Лодойсамбууг шантаажилсан уу?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-04-21 15:47:16

Сэтгүүлч Өнөрөө Лодойсамбууг шантаажилсан уу? Лодой ноцтой мэдээлэл хийлээ


“Улаан бал” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав оролцсонтой холбоотойгоор Зариг сайтын Өнөрцэцэг, Улаан бал нэвтрүүлгийн Лодойсамбуу нарын хооронд үл ойлголцол үүсчихвүү гэдэг эргэлзээ цахим орчинд явж байна.


Харин сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ талаар өөрийн хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.


“Гүтгэлэг шантааж янз янзын юмны золиос болж байсан хүмүүсийг сонстол шейр хийгээд өгөөрэй. 

Одоо ийм балиар юманд дээрэлхүүлдэг байдлаар хэдүүлээ болино. 

Энэ тухай саналаа солилцоё хэдүүлээ. 

Ер нь энэ сэтгүүлчийн ажил гэж юу ч юм, ямар зорилготой ч юм, сэтгүүл зүй гэж яах гэж ч байдаг юм, юу юм гэдэг нь ингээд ярина. 

Хэдүүлээ ойлголцоно.


Ингэсэн юм. 

Өчигдөр нэг ярицлага хийлээ. 

Анх Өнөрөөтэй шүүхдэлцэж эхэлсэнээс нь хойш би урьсан юм. 

Ирэхгүй яваад байсан юм. 

Шүүхийн асуудлаа шийднэ гээд. 

Яагаад урьсан юм бэ гэхээр одоо бид нар шүүх нь нэг бол гүтгэснийг нь нэг бол гүтгээгүйг нь тогтоох ёстой. 

Гүтгэсэн байх юм бол бид нар өөрсдөө хариуцлага асуудлуудыг нь тогоо шанага ярихгүйгээр ярьдаг байх хэрэгтэй. 

Нэг талын мэдээлэл яваад байсан. 

Нэг тал нь өөрийн гэсэн хэвлэлийн хэрэгсэлтэй түүгээрээ байнга тайлбар хийгээд явдаг. 

Нөгөө тал нь ямар ч мэдээлэл хийгээд сонсдог ойшоодог юм байхгүй мэдээллийн тэнцвэр алдагдаад байсан.


Надад итгэхгүй байсан урихад. 

Чи чинь Өнөрөөтэй найз гээд нэг л болж өгдөггүй. 

Найз нөхдийн асуудал ерөөсөө биш, зарчмын асуудал гээд урьсаар байгаад гуйсаар байгаад аваад ирсэн юм. 

Тэгээд тэр ярицлага болсны дараа манай сэтгүүлч Өнөрөө их уурлаж байна лээ. 

Уурлахдаа төлбөртэй, төлбөр мөнгө авсан байна, одоо АПУ-тай чинь ярина ч гэх шиг янз бүрийн л юм ярьж байна лээ. 

Энэ бол хувь хүний асуудал биш юм байгаа. 

Бид нарын яриад байгаа энэ зүйл бол сэтгүүл зүй байх үүрэг зорилго, сэтгүүлч гэж хүний зорилго, зарчим гэж юу вэ гэдэг тухай л яриа.


Гүтгэлэг, шантаажинд дээрэлхүүлдэг байдлаасаа больё гэж гарчиг өгсөн би. 

Би одоо сууж байгаад бүх бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ганц Монполимент ч биш бусад энэ хэвлэлийн дайралтанд өртөж байдаг, ямар ч үндэслэлгүйгээр өөрсдөд нь мөнгө өгөөгүйн төлөө үйл ажиллагаагаа гүтгүүлж байдаг дээрэлхүүлж байдаг нэр хүнддээ халдуулж байдаг ийм бүх үйлдвэрлэгчдийг би уриалж байгаа юм. 

Энэ муухай юмнаас хэдүүлээ салья. 

Мөнгө нэхээр өгөхгүй болохоор нь үйл ажиллагааг нь муулж хараар хэлж эхэлдэг ийм сэтгүүл зүй гэж байхгүй.


Ийм сэтгүүл зүйг шантааж гэдэг юм. 

Ийм зүйлийг хийдэг сэтгүүлчийг сэтгүүлч биш шантаажин гэнэ. 

Гүтгүүлсэн маш олон компаниуд байна. 

Жишээ дурьдахад Түмэн шувуут гээд өндөгний үйдлдвэрлэгч байна. 

Хилээ хаачихсан чинь Түмэн шувуутын өндөг байхгүй болчихлоо гээд нэг сэтгүүлч бичиж байсан. 

Хилээ хаачихсан чинь Түмэн шувуутын өндөг байхгүй болоод бид нар Хятадын өндөг иддэг байсан байнаа гээд бас л дотоодын үйлдвэрлэгчээ хэлж байсан. 

Маш хариуцлаггүй. 

Одоо бид нар дэлгүүрт ороод хар. 

Түмэн шувуутын өндөгнөөс өөр өндөг алга.


Монголын хэдэн компаниудын өндөгнөөс өөр өндөг алга. 

Өнөөдрийг хүртэл төр нь ч тэр, сэтгүүлчид нь ч тэр бүх юмны байр нь солигдчихсон. 

Сэтгүүл зүйг 4 дэх засаглал гэдэг. 

Нөгөө гурав нь болохоор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд байгаа. 

Өнөөдөр 3 засаглал нь сэтгүүл зүй буюу 4 дэх засаглалтайгаа нийлээд бүр хямарчихсан. 

Хямралын байдалд орчихсон. 

Энэ нийгэм чинь юун дээр тогтдог вэ гэхээр итгэлцэл дээр тогтдог юм. 

Төр нь иргэддээ итгэхгүй, иргэн нь төрдөө итгэхгүй. 

Иргэн нь шүүхдээ итгэхгүй байна. 

Шүүх нь эргээд засаглалдаа итгэдэггүй. 

Аль аль талдаа итгэл алдарсан. 

Энэ итгэл явсаар байгаад үүнийг устгах юм бол өөрсдөө ч мэдэхгүй байж байгаад энэ нийгмээ татаж унагаагаад хүний зэрлэг нийгэм, хүний зэрлэг сүрэг ойн ширэнгэн ойн гэдэг шиг завхрал руу явж байгаа юм. 

Үүнийг бид өөрсдөө ойлгохгүй байгаа юм.


Өнөрөө бид хоёрын маргаан гээд яриад байна. 

Би лав маргалдаагүй. 

Өнөрөөтэй хэрэлдээд байх шаардлага ч надад байхгүй. 

Нэг л юм ярьж байгаа. 

Зарчимийн юм ярьж байгаа. 

Би Өнөрөөд шаардлага тавьж байгаа. 

Сэтгүүлч юм бол сэтгүүлч ямар ажил хийдгийг ойлго. 

Сэтгүүлч юм бол яаж гэж ажил хийдгээ ойлго. 

Ингэж болохгүй ээ. 

Чи нийгэмд, сэтгүүл зүйд хортой юм хийж байна гэж энэ үйлдэл дээр нь шаардлага тавьж байгаа. 

Яг үүнтэй адил зүйл өөр хүнд гарвал бас түүн дээр нь шаардлага тавина. 

Харин нийгмийнхээ төлөө, нийгмээ жаахан ойлгоод тэрнийхээ төлөө ажил хийгээд эхэлвэл би хоёр гараа өргөөд дэмжинэ. 

Энд ерөөсөө сайн муу хүн, сайхан муухай хүмүүсийн тухай асуудал байж болохгүй.


Жинхэнэ сэтгүүлч хүн бол миний тэр төлбөр энэ тэрийг ярихын оронд тэр дотор яригдаж байгаа хөрөнгө оруулалтын хууль, татварын хууль хоёр хоорондоо зөрөлддөг, хууль тогтоогчид хуулийг бүрэн утгаар нь бизнес эрхлэх орчныг бүрэн утгаар нь бий болгож чаддаггүйгээс болоод бизнес эрхлэгчид дандаа хууль зөрчихөд хүргэдэг. 

Энэ нөхцлүүдийг маш тодорхой байсан. 

Үүнийг өлгөж авах ёстой байсан. 

Хөгжлийн банкны тухай асуудлыг өлгөж авах байсан юм жинхэнэ сэтгүүлч хүн бол. 

Хөгжлийн банк нь яадаг вэ? 

Төрөөс байгуулсан юм бол яах гэж байгуулсан юм? 

Хөгжлийн гээд нэртэй. 

Бизнесийн орчныг сайжрууулья. 

Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж зээл олгоё ингээд экспортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжье гээд тэр компаниудаа дэмжье, ингэснээр эдийн засгаа дэмжиж Монгол орноо хөгжүүлье гэж.


Иймэрхүү асуудлуудаа барьж ав. 

Юун хэрүүл уруул. 

Энийг л ярих ёстой шд. 

Өнөрөөтэй санал зөрөлдөж байгаа. 

Би үнэнээ л хэлсэн. 

Чи нийгэмдээ гай болоод байна гэж. 

Тэгэнгүүт “заза ингээд АПУ руу явж ороё доо”, “АПУ-аар цаашид үргэлжилнээ хараарай” гэж. 

Энэ бол супер шантааж. 

Амихандаа Шунхлай групп, АПУ компани, NTV телевизийн медиа групп компани энэ группын охин компани байхгүй юу. 

Тэгэнгүүт АПУ энэ тэр рүү дайрангуут намайг АПУ-аас залгаад дуугаа  болгоно гэж бодож байх шиг байгаан. 

Яг өөр шигээ юм бодож байгаан. 

Тийм юм байдаггүй юм. 

Боломжгүй байхгүй юу. 

АПУ-г бол би үндэсний үйлдвэрлэгч гэж магтмаар байна яг үнэндээ.


Даварсан гаруудад дандаа дээрэлхүүлж, дандаа шимүүлж байдаг хэрнээ Монгол орныг нуруун дээрээ авч явж байгаа үндэсний үйлдвэрлэгч, энэ уурхайнуудыг би магтаж бүр талархал илэрхийлнэ. 

Энэ дээр нь бүр зөрүүлээд магтмаар байгаа юм. 

АПУ компани Монголчуудыг техникийн спирт уугаад хойд ертөнц рүү явж байхад нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 

АПУ компани зөвхөн Монголд биш Дэлхий дахинд бүтээгдэхүүнээ борлуулаад явж чадаж байгаа компани. 

Зөвхөн “хатуу зүйл” биш ундаанууд, сүү гээд мэднэ. 

Ийм юм хийж байгаа компани.


Улс төрчид, ажил хариуцсан хүмүүст уриалж байгаа юм. 

Ийм гүтгэгчдээс, шантаажчингуудаас айхаа боль. 

Үүнийг би лав хувьдаа дэмжинэ. 

Улаан бал-ын баг дэмжинэ. 

Үнэхээр гүтгүүлж байгаа, шантаажлуулж байгаа жишээ байх юм бол та бүхэн бүгдээрээ гомдол гарга. 

Тэр болгоныг дэмжинэ. 

Манай сэтгүүлч найз нар ярьж байгаан. 

Салбарын юм салбартаа. 

Олгой хагаравч тогоондоо гэж. 

Би найзууддаа хэлж байгаа. 

Наад тогоо чинь одоо өмхийрөчихлөө. 

Нэгнийгээ өмөөрдөг ийм байх юм энэ эрх барьж байгаа намыг буруутгах арга алга байна шд.


Гарамжаваас хэдэн авч дээ гэж. 

Өгвөл авчих юмсан. 

Би үнэнээ хэлье. 

Өгвөл би авчихна. 

Шал тоохгүй. 

Мөнгө өгөөд чи ийм юм асуу би ингээд хариулья гэсэн байдлаар юм хийвэл нэвтрүүлэг хийгээд ч хэрэг алга. 

Тийм саналууд надад зөндөө ирж байсан. 

Ах нь энэ дээр нэг ийм ойлголт өгөх хэрэгтэй чи ингээд асуучих гээд. 

Зөндөө мөнгөний санал ирж байсан. 

Тийм харилцаа явдаггүй юм. 

Цаашид би үнэнээ хэлчихэе. 

Ер нь над дээр мөнгө барьж ирээд за май гэвэл авчихна. 

Харин чиний хэлсэнээр тоглохгүй гэдэг ганц л юмыг хэлнэ. 

Чиний хүссэнээр тоглохгүй.”


Холбоотой мэдээ